Гурван сартай хүүхэд цохиулсны улмаас нас барсан талаар мэдээлэл цахим орчин тархсан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 40 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны байрнаас “Толгойдоо цохиулсан хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар насанд хүрсэн хүмүүс маргалдаж байгаад 3 сартай эмэгтэй хүүхдийн биед гэмтэл учруулж, улмаар охин эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байгаад амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэсэн юм.