Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах цогц тогтолцоог бий болгоход Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхний оруулсан хувь нэмрийг үнэлж Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-өөс шагнаж урамшуулжээ. 200 гаруй нэр дэвшигчдээс 11 байгууллага, хувь хүнийг шалгаруулсны нэг нь дээрх байгууллага юм. Шагналыг Гүржийн нийслэл Тбилисс хотноо болсон CAREC-ийн 22 дугаар бага хурлын үеэр ХЭҮТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Оюунбилэг гардаж авсан байна.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь 1995 онд байгуулагдсан. Монгол улсад анх удаа эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийг арилгах зорилгоор байгуулагдан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа, ашгийн бус, аливаа нам, улс төрийн хүчнээс хараат бус, нийгэмд үйлчилдэг ТББ. Тус төв нь шууд үйлчилгээ, бодлогын нөлөөллийг хослуулан Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг билээ.