Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 28-наас эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 08-наас эхлэх байсан ерөнхий боловсролын сурагчдын амралтыг бүх нийтээр амрах өдрүүдтэй холбон наашлуулж, арванхоёрдугаар сарын 28-наас эхлүүлэхээр болсон байна. Сурагчид амрах хугацаанаасаа 10 хоногийн өмнө амарч, 2024 оны нэгдүгээр сарын 29-нөөс хичээлдээ орно.