Ерөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт 2024 оны нэгдүгээр сарын 08-наас эхэлнэ. Гэхдээ амралтын хугацааг урагшлуулж энэ оны 12 сард амрааж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр буюу бүх нийтээр амрах баярын өдөр 29-нд тохионо. Энэ өдөр баасан гарагт таарч байгаа тул 2024 оны нэгдүгээр сарын 2-ны мягмар гараг хүртэл амарна гэсэн үг. Тэгээд дөрөвхөн хоног хичээллээд сурагчдын амралт залгуулах учир хөдөө орон нутгийн сурагчдад явдал чирэгдэл учрах тул сурагчдын амралтыг наашлуулж, арванхоёрдугаар сарын 28-наас амрааж болох зохицуулалтыг хийхийг Ерөнхий сайд үүрэг болгосон" гэлээ.