Шатахуун авахаар дугаарлаж байх үедээ хэрүүл маргаан үүсгэсэн иргэдийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ
Монгол Улсын иргэн “О”, “Б” нар нь 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын гадна шатахуун авахаар дугаарлаж байх үедээ олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, иргэдийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргажээ. Уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авхуулах саналыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс зөрчлийн холбогдогч тус бүрд 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
2023-12-18
Э.Болор-Эрдэнэ: Нийслэлийн авто баазын тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоогүй
Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үйлчилдэг тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаа талаар Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнээс тодрууллаа.
2023-12-18
Т.Батцогт: Х.Нямбаатар хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлж байна
Өнөөдөр (2023.12.08) Нийслэлийн Ардчилсан намаас Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардаж мэдэгдэл хүргүүллээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт “Монгол Улс хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэн ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээ Үндсэн хуулиараа тунхагласан хуульт засаглалтай улс билээ.
2023-12-18
Сургуулийн орчинд хориглосон бүтээгдэхүүнийг хянадаг газар алга
Өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллагынхан сургуулийн орчны аюулгүй байдалд хяналт тавьдаг байж. Харин тус байгууллагыг татан буулгаснаар хяналт, шалгалт бүрэн зогсжээ. Тэд хяналт шалгалт явуулахаас гадна Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай бүтээгдэхүүнийг шинжилдэг байв.
2023-12-18
“Багц мэдээ” үйлчилгээг нэвтрүүлж, бүх сумдын малчдад урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж байна
УОК-ын Шуурхай штабаас Говь-Алтай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтсон. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Уул, Тайшир cуманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Хөхморьт, Жаргаланд сумд цагаанаар зудархуу байдалтай байна.
2023-12-18
Монгол, Хятад Улсын тусгай хамгаалалттай газрууд хамтран ажиллана
Хурх-Хүйтэний байгалийн нөөц газар (ХХБНГ), БНХАУ-ын Поян нуурын үндэсний байгалийн нөөц газартай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус хоёр газар нь дэлхийд ховордсон цэн тогоруу (Эмзэг), цагаан тогоруу (Устаж болзошгүй) зэрэг олон зүйл нүүдлийн усны шувууд зусаж, үрждэг чухал ач холбогдолтой бүс нутаг юм.
2023-12-18
“Монголын төмөр зам”-ын албан тушаалтныг хахууль авсан хэрэгт шалгаж эхэллээ
Улмаар цагдан хорьж шалгах хугацаа нь дууссан учраас сулласан аж. Өмнө нь “Зүүнбаян төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүнтэй хамт “Монголын төмөр зам” ХК-д шилжин томилогдсон 5-6 хүнээс ч энэ үеэр тайлбар, мэдүүлэг авчээ. Түүнтэй хамт н.Түвшинбаатар гэх хүнийг шалгаж буй бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эзэн Ли гэх хүнээс их хэмжээний мөнгө авч Д.Банзрагчид дамжуулан өгсөн байж болзошгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ хүмүүсийг хахууль авсан, өгсөн гэх хэрэгт яллагдагчаар татах, үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэхээр болж буй тухай мэдээлэл бидэнд ирлээ.
2023-12-18
Археологич Д.Эрдэнэбаатар нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ
Археологич Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарыг нийтийн тооллын өмнөх VII-III зуун, Эртний Ромын үе буюу нийтийн тооллын IV зууны үеийн археологийн олдворуудыг худалдахыг завдсан хэмээн буруутгаж буй. Уг нь 2021 оны гуравдугаар сард “Адам” хочтой М.Адъяаням нь Б.Хаш-Эрдэнэ, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэх залуусын хамт Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр түүх, соёлын эд зүйл худалдахаар тохиролцон борлуулах гэж байхад нь манай хууль сахиулагчид саатуулсан юм. Тэдний худалдах гэж байсан Хүннү гүрний үеийн олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг түүх, соёлын нэн хосгүй өв гэж шинжээчид дүгнэсэн байдаг.
2023-12-18
Гацуур шатсанаас болж гурван хүүхэд угаартжээ
Алба хаагчид галын шалтгааныг гацуурын гэрлэн чимэглэлээс болсон гэж тогтоожээ. Гацуур шатамхай, гал авсан үедээ богино хугацаанд их хэмжээний түймэр дэгдээх эрсдэлтэй тул гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Мөн асаагуур, шүдэнз зэргийг хүүхдээс хол байлгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг, бага насныхныг хараа хяналтгүй орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд зөвлөлөө.
2023-12-18
Түгжрэл, шатахууны хомсдолыг шийдэж чадахгүй эрх баригчдад хүүхдүүдийг хохироохоос өөр арга алга уу
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ийнхүү хүүхдүүдийн боловсролоор “тоглох” шийдвэр гаргасны дараа нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар бүр ч гайхам мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах болсныг тэрбээр мэдэгдсэн. Эл зохицуулалтыг ирэх оны хоёрдугаар сарын 1 хүртэл буюу түүхэнд байгаагүй удаан хугацаагаар мөрдөх гэнэ. Хүүхдүүдийг цахимаар хичээллүүлбэл түгжрэл буурна. Гэтэл үүн дээр нэмж дугаарын хязгаарлалт яагаад хийхээр болсны учрыг л иргэд ойлгохгүй, гайхаж ядан байна. Улмаар түгжрэл, шатахууны хомсдолыг шийдэж чадаагүй эрх баригчид автомашинуудын тал хувийг нь автоматаар зогсоох шийдвэр гаргалаа хэмээн хардахад хүрлээ.
2023-12-18