Хотын дарга Х.Нямбаатар нүүр номдоо "Үйлдвэрээс шинэ автобуснууд маань эхнээсээ бэлэн болж байгаа мэдээ ирлээ. Арванхоёрдугаар сарын 29-нд эхний автобуснууд ирсэний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг замын хөдөлгөөнд оруулна.
Хоёрдугаар сарын 1 хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад 1 дүгээр эгнээг бүрэн чөлөөлнө. Богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ. Ингэж байж шинээр ирж буй автобуснуудаа зорчих хөдөлгөөнд оруулна.
Тэг зогсолттой байгаа үед хэчнээн шинээр шинэ автобус ирээд тэг зогссон хэвээр байна шүү дээ" хэмээн бичжээ.