Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “Г”, “З” нар нь үргэлжилсэн үйлдлээр энэ оны гуравдугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогчийн эмзэг байдлыг нь далимдуулж фэйсбүүк цахим орчинд “Санхүү авна” гэх зар байршуулан, ашиг олох зорилгоор бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн аж. Тухайн үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулан дуусган, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.