Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Тэгш, сондгойн хязгаарлалтыг эсэргүүцсэн жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Дугаарын хязгаарлалтад уртасгасан цагаар ажиллаж байгаа алба хаагчдын нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна
2023-12-19

ЭМДС-гийн үйл ажиллагаа тэлж, санхүүжилт өсөх нь

УИХ энэ сарын 8-нд 19 хуулийг “бөөндөн” баталжээ. Тэдгээрийн дотор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн өөрчлөлтийг “шургуулсан” байна.
2023-12-19

Өвөрхангай аймагт 7.6 сая толгой мал өвөлжинө

УОК-ын Шуурхай штабаас Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
2023-12-19

Монгол, Хятадын тусгай хамгаалалттай газрууд цэн тогорууг хамгаалахад анхаарна 

Хурх, Хүйтэний байгалийн нөөц газар болон БНХАУ-ын Поян нуурын үндэсний байгалийн нөөц газар стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус хоёр газар нь цэн, цагаан тогоруу зэрэг дэлхийд ховорт тооцогддог олон зүйлийн усны шувуу нутагладаг, экологийн өндөр ач холбогдолтой бүс юм. Дэлхий дахинд тархсан цэн тогорууны популяцын ихэнх нь өмнөд хөршийн эл нуур орчимд өвөлждөг бол тэдгээрийн дийлэнх нь урин дулаан цагт Монгол орны зүүн хойд бүс, Хурх, Хүйтэний хөндийд нутагладаг байна. 
2023-12-19

 Хилээр алт гаргасан хүмүүсийн барааг улсын орлого болгоно 

Тэдэнд Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.5-1 дэх хэсгийн “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх уг хэргийг хэлэлцээд иргэн Х.Ганзориг, У.Цолмон, А.Соронзонболд нарыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг нь 5.4 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Харин тэдний хил давуулах гэж байсан 753 сая төгрөгийн үнэ бүхий алтан гулдмайг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. 
2023-12-19

 “5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүйгээр хил давуулсан” 

УИХ-аас байгуулсан, Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь шат өчигдөр эхэллээ. Таван өдөр үргэлжлэх эл шатанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспорт, тээвэрлэлт, хөрөнгө оруулалт, санхүүжүүлсэн төслүүд болон тус компанид хийсэн шалгалтууд, үр дүнгийнх нь талаар хэлэлцэх юм. Эхний өдрийн сонсголоор
2023-12-19

Нийтэд тустай ажил хийсэн хоёр хүнийг ял эдэлж дууссаных нь дараа үндсэн ажилтнаар авчээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагуудад нийтэд тустай ажил хийж байгаа иргэдийн ял эдлэлтийн байдлыг шалгажээ.
2023-12-19

Зам цэвэрлэгээний ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна

Хүйтний эрч эрс чангарч, олон өдөр дараалан цас орж, хөрсөн дээр -45 хэм хүрэн хүйтэрч байгаа тул давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүссэн. Нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байна.
2023-12-19

Ховд голд халиа үүсэж, малын хашаа усанд автав

Ховд голд халиа үүсэж, нэг айлын малын хашаа усанд автжээ. Уг үйл явдал Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд энэ сарын 17-нд болсон байна. Орон нутгийн холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, шуудуу татсанаар хашаанд орсон усыг зайлуулжээ. Мөн голын ус дахин хальж, хашаа руу орохоос сэргийлэн, элс шуудайлж, далан босгосон гэнэ. Цэвдэгтэй бүсэд газрын гадарга хэсэг хөлдөх явцад хөрсөн дэх ус шахагдан гарснаар халиа үүсдэг аж. 
2023-12-19

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гацуур модны гэрлэн чимэглэлээс болж гал гарч, нэг гэр бүлийн ТАВАН хүн амиа алджээ

Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07:10 цагийн үед ...... хотхоны 4 давхрын айлд гал гарлаа гэх ноцтой дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
2023-12-19

Хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан хүүхдийг ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана

Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан. Мөн үргэлжлүүлэн сурагчдын урт хугацааны амралт эхэлнэ. Энэ хүрээнд хүүхдийг ахуйн осол, гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө.
2023-12-19

Хан-Уул дүүрэгт 10 давхар барилгад гал гарч 7 иргэн АМИА алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхрын барилгын 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 19-ний өдрийн 07:02 цагт НОБГ-т ирсэн.
2023-12-19

Хиймэл нуур байгуулж, гадаргын усыг түлхүү ашиглахыг үүрэг болгов

Орон нутгийн хамгаалалттай газрыг байгальд ээлтэй болгон, хүрээлэн байгаа орчны эрүүл, аюулгүй байдлыг хадгалж, ногоон хөгжлийн бодлогыг хангах, экосистемийг алдагдуулахгүйгээр иргэдийн амралт чөлөөт цагаа байгальд өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Их баянгийн аманд 863.1 метр урт шороон далантай, 280000 куб метр ус хуримтлуулах эзлэхүүнтэй, 110000 ам метр усан мандлын талбайтай хиймэл нуур /хөв/ байгуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тус хиймэл нуурыг байгуулсан газарт ажиллалаа.
2023-12-19

Хилчид гурван иргэний амь аварлаа

Булган аймгийн Тэшиг сумын Шавартын хөндий хэмээх газар халтиргаатай замд портер машинтай унаж
2023-12-19

“Дэлхийн ур чадвар-2024”-т өрсөлдөх оролцогчдыг шалгарууллаа 

Манай улс дотооддоо 2013 оноос хойш “Монгол ур чадвар” тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулж буй аж. Энэ удаагийн тэмцээний эхний шат өнгөрсөн тавдугаар  сард болсон бөгөөд 138 суралцагч ур чадвараа сорьжээ. Хоёр дахь шат нь өнгөрсөн аравдугаар сард болж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын17 байгууллагын 41 суралцагч өрсөлдсөн гэнэ. Сүүлийн буюу гуравдугаар шат нь өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн юм. 
2023-12-19

“Гамшиг судлалын салбарт ухаалаг технологийн хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд мэдээллийн технологийн өнөөгийн байдал”
2023-12-19

Гал түймрийн улмаас хоёр бага насны хүүхэд түлэгджээ

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиж 20х15 метрийн хэмжээтэй
2023-12-19

 Шатахуун бөөнөөр борлуулагчдыг “шатаасан” залилагчид 

Амар хялбар аргаар хурдан хугацаанд мөнгөтэй болох гэсэн монголчуудын гэнэн занг луйварчид ашиглан залилсаар байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн 12 374 гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгасан нь өнгөрсөн өн үеийнхтэй харьцуулахад 9.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Залилан мэхэлсэн гэмт хэрэг ийм олон гарсан гэхээр монголчууд бид нэгнээ луйвардаж, хохироож, нөгөө хэсэг нь амархан мөнгөтэй болох гэсэн шуналдаа хөтлөгдөөд хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө бусдад алдсаар байгаагийн илрэл. Залилагч нар ямар ч албан тушаал хашиж байж болдог. Нэг хэсэг нь өндөр үнэтэй оффис түрээслээд мөнгөтэй, бусдыг хуурч мэхлэхгүй юм шиг харагдана. Зарим нь төрд хариуцлагатай албан тушаал эрхэлж, аль нэг намд дээгүүр эрх мэдэлтэй байх нь ч бий. 
2023-12-19