Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн “Эрхэт-Өртөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 14.50 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиж 20х15 метрийн хэмжээтэй гурван айлын байшин шатаж байсныг унтраасан. Тус гал түймэрт А/4 настай, эрэгтэй/, А /1 настай, эрэгтэй/ түлэгдсэнийг гарган эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.