Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Иргэний боловсролын хичээлийн агуулга хүний эрхийг зөрчиж байна 

Тухайлбал, сурах бичгийн зураг дүрслэлийн 70 хувь нь эрэгтэй, үлдсэн 30 хувь нь эмэгтэй дүр байжээ. Ингэхдээ эрэгтэй хүнийг баатар, хаан, компанийн захирал гэх мэтээр дүрсэлсэн аж. Харин эмэгтэйчүүдийг хадам ээж, ээж, эгч зэргээр дүрсэлжээ. Энэ бүхнээс үзэхэд өдгөө ашиглаж буй сурах бичгийн агуулга нь охидын өөртөө итгэх итгэлийг бууруулахаар шинжтэй гэж судлаачид үзсэн байна.
2023-10-23

Аутизмтай сурагчдыг тэгш хамруулан сургаж буй ЕБС-иудад төсөл хэрэгжүүлнэ

Аутизмтай сурагчдыг тэгш хамруулан сургаж буй төрийн өмчийн ЕБС-иудыг сонгон шалгаруулалтад урьж байна.
2023-10-23

Ураны тусгай зөвшөөрлийг нүүрснийх болгож "хөрвүүлсэн" шүүгч нар тайлбар хийлээ

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын ажлыг гүйцэтгэсэн, зардал гаргаж ашигт малтмалын нөөцийг илрүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн нөөцийг олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхтэй. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй байна.
2023-10-23

Цагаанхад дахь бохирын худагт хоёр эмэгтэй унаж, нас баржээ

Тус аймгийн цагдаагийн газраас ослыг шалгахад 33-51 насны хоёр эмэгтэй “Э” гэх компанийн бохирын худагт унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2023-10-23

Нийт нутгаар цаг агаар тогтуун байна

2023 оны аравдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2023-10-23

Цэргийн алба хаагчдыг “Ойжуулагч” хөтөлбөрт хамруулав 

Тиймээс Засгийн газар ойн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд анхаарч, МУИС, ХААИС зэрэг сургалтын байгууллагатай хамтран энэ чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-тай хамтран цэргийн алба хаагчдыг ойн чиглэлээр сургах “Ойжуулагч” мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2022 оны II ээлжээр хугацаат цэргийн алба хаасан залуусын 40 гаруй нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд ойжуулагч болон тракторын механикч мэргэжлээр суралцаж, гэрчилгээгээ гардсан талаар ЗХЖШ-аас мэдээлэв. Ингэснээр тэд ойн салбарт ажиллаж, тэрбум мод тарих үйлсэд хувь нэмэр оруулах боломж бүрджээ. 
2023-10-23

Ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, хоёр хүн амиа алджээ

Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23.25 цагт очиход,
2023-10-23

Зам засварын ажлын явц 87 хувьд хүрчээ 

Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан. Улмаар авто замын салбарт чанартай зам, чансаатай засвар арчлалт гэсэн зорилт тавьжээ. Уг зорилтын хүрээнд улсын хэмжээнд авто зам, гүүрийн засвар арчлалтад онцгойлон анхаарч буй бөгөөд өнгөрсөн баасан гаргийн байдлаар олон улс, улсын чанартай 14 891 км гаруй авто замын урсгал засвар арчлалтын ажлын явц дунджаар 87 хувьд хүрснийг мэдээллээ. Тодруулбал, төвийн бүс буюу Төв, Өвөрхангай аймаг дахь засварын ажил 90, Архангай, Завхан, Увс аймгийнх 88 хувьд хүрсэн аж. Харин Дархан-Уул, Сэлэнгэ, Булган зэрэг хойд бүсийнх 70.2, баруун, зүүн болон говийн бүсийнх 89-96 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Засвар арчлалтын ажлыг ирэх сард багтаан дуусгахаар төлөвлөсөн гэнэ. 
2023-10-23

 “Нүүрсний хэрэг”-ийн нууцыг хяналтын сонсголоор илчлэх үү

Нэрсээ зарлуулж, “дээлээ нөмрөхгүйн” тулд албан тушаалтнууд арга саам хайж байгаа нь тодорхой. Хяналтын сонсголын тов дуулдаад эхэлмэгц МАН дотор багагүй бужигнаан өрнөж буй сурагтай. Гэхдээ Б.Энхбаяр харьцангуй нэр цэвэр улс төрч учраас айж агших зүйлгүй болов уу. Тэрч өөрөө авлигатай тууштай тэмцэнэ хэмээн мэдэгдээд байна. 
2023-10-23

Т.Бадамжунай нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлолоо 

Эл дөрвөн яллагдагчийн өмгөөлөгч Э.Туул, А.Кадирбек, Н.Мөнхбат, Ш.Цэцэгмаа, Г.Оюунцэцэг, Б.Наранбаатар нар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу ийнхүү товлоод байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайхан нар албан тушаалаа урвуулж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан, Бага тэнгэрийн ам дахь орон сууцын хорооллын инженерийн дэд бүтэц буюу цахилгаан, дулаантай холбоотой зөвшөөрлийг Т.Бадамжунайгийн оролцоотойгоор шийдвэрлэж өгсөн гэж буруутгагдаж буй юм билээ. 
2023-10-23

 “Эрдэнэт үйлдвэр”-т хохирол учруулсан хэлтсийн даргад яллах дүгнэлт үйлдүүлнэ 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцүүлэх нь шударгаар шийдэгдэнэгэдэгт орон нутгийнхан нь эргэлздэг. Хамгийн сүүлд гэхэд дээрхүйлдвэрийн нэгдүгээр орлогчзахирал, ерөнхий инженер Д.Батмөнхөд холбогдох хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Тиймээс хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын хэргийг орон нутгийнх нь шүүхээр бус, авлигын дагнасан шүүх байгуулж, шийдвэрлүүлэх нь үр дүнтэй гэж үзэж буй билээ. 
2023-10-23

Сэрэмжлүүлэг: Насанд хүрээгүй охидыг цахим сүлжээ ашиглан садар самуунд уруу татдаг этгээдийг илрүүллээ

Үл таних хүмүүст өөрийн зураг, бичлэгийг явуулахгүй байх, чиний үе тэнгийн гэж бодсон цахим хаягийн цаана хэн ч байж болзошгүй
2023-10-22

Хилчид "Cэгс цагаан Богд" уулын булгийн эхийг хамгаалж мод тарилаа

1500 ширхэг төрөл бүрийн говийн мод тарьж суулгажээ. Мөн тус салбарын хамт олон Шинэжинст сумын
2023-10-22

Намрын их цэвэрлэгээ 26-ны өдрийг дуустал үргэлжилнэ

Аравдугаар сарын 21-ний өдөр Төвлөрсөн хогийн 3 цэгт нийт 351 машин 693 рейсээр 2494 тн хог хаягдал хүргэгдсэн
2023-10-22

Сүрлээр хашаалж, бутлаг ургамлыг үржүүлэн элсний нүүдлийг сааруулжээ

Сүрлээр м2 тутам хашаалж, 40 см-т харгана болон бутлаг ургамлыг үргэлжлүүлэн суулгаснаар 1965 оноос хойш өнөөг хүртэл элсний нүүдлийг сааруулснаас
2023-10-22

Холбоочин дайчдын буухиа тэмцээнд соёмбо баг тэргүүллээ

Буухиа тэмцээн нь "Эрэн хайх ажиллагаа", "Холбооны техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал хангах", "Мэдээллийн технологийн үйл ажиллагааг хангах"
2023-10-22

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр
2023-10-21

Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд чууллаа

НЗДТГ-аас Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлт, анхаарах асуудал, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн
2023-10-21