Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Баян 2 дугаар багийн “Шарынгол сум руу салдаг уулзвар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины эд, ангид хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аравдугаар сарын 22-ны өдрийн 22.50 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23.25 цагт очиход, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Истима” загварын суудлын автомашин, Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Хонда голд” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч Д, зорчигч Л автомашины бүхээг дотороо хавчуулагдан нас барсан байсан тул 3 минут ажиллан цогцсыг гаргаж Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.