Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “HR-2023” чуулган өчигдөр боллоо. НЗДТГ-аас Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлт, анхаарах асуудал, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн бодлогын орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, харилцан суралцах зорилгоор тус чуулганыг зохион байгуулсан юм.
Чуулганд нийслэл, дүүргийн ИТХ, ЗДТГ, УБЗАА, хэрэгжүүлэгч агентлагууд зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов. Энэ үеэр оролцогчдын өдөр тутмын ажил үүрэгт нь тулгардаг асуудлыг хөндсөн, шийдвэрлэх арга замыг заасан илтгэлүүдийг мөн танилцууллаа.