"Цахим Өмнөговь" нэгдсэн платформыг эхлүүлнэ
Өмнговь аймгийн Далазадгад хотноо Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас "ЦАХИМД ХЭВШЬЕ" арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион явууллаа.
2024-03-21
3-5 настай гурван хүүхэд тутмын хоёр нь шүд цооролттой байна
Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, иргэдэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн “Эрүүл шүд-Эрүүл гэр бүл” аяныг орон даяар зохион байгуулна. Аяныг угтсан эхний арга хэмжээ нь хэвлэлийнхэнд зориулсан сургалт юм.
2024-03-21
Дэлхийн 26 улсад 401 хүний эрх хамгаалагч амиа алджээ
Фронт Лайн Дефендэрс байгууллагын 2022 оны судалгааны төлөв байдалд хүний эрх хамгаалагчийн эсрэг халдлага, зөрчлийн эхний тавд баривчлах, хорих явдал 19.5 хувь, хууль сахиулах, шүүх байгууллагад тэдний эсрэг гомдол, нэхэмжлэл гаргах тохиолдол 14.2 хувь, биед нь халдах явдал 12.8 хувь, амь насанд заналхийлэх тохиолдол 10.9 хувь, мөрдөн мөшгих явдал 9.6 хувьтай байгаа юм байна.
2024-03-21
С.Дондов: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчсөн
Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болох байгаль хамгаалагчид, экологийн цагдаагийн алба хаагчид, төрийн бус байгууллагын ажилтан, идэвхтнүүдийн өнөөгийн нөхцөл байдлыг “Иргэний нийгэм болон байгаль орчны хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгаагаар тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байна.
2024-03-21
Газар нутгийг тусгай хамгаалалтад авах зорилго, зарчмыг өөрчлөх шаардлага гарчээ
Монгол Улс байгаль орчны салбарыг зохицуулах 36 хуулийг баталж, олон улсын 17 конвенцид нэгджээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Хог хаягдлын тухай зэрэг өргөн мэдүүлж, хэлэлцэж болох 11 хуулийн төсөл байгаа ажээ.
2024-03-21
"Улаанбаатар марафон”-ы бүртгэл эхэллээ
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
2024-03-21
Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна
Улаанбаатар хотын ногоон бүс төдийгүй Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрвөн төрөл зүйл буюу шинэсний урч ялаа, Сибирийн хүр эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй бүртгэгдээд буй. Улаанбаатар хотын ойн сангийн нийт 23,862 га талбайд дээрх хөнөөлт шавжууд тохиолдож байгаагаас тэмцлийн ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай, голомтолсон 12,756 га талбай байна. Үүнтэй холбоотойгоор 2024 онд нийслэлийн ногоон бүсийн 10,764 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.
2024-03-21