Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болох байгаль хамгаалагчид, экологийн цагдаагийн алба хаагчид, төрийн бус байгууллагын ажилтан, идэвхтнүүдийн өнөөгийн нөхцөл байдлыг “Иргэний нийгэм болон байгаль орчны хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгаагаар тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байна.
Уг асуудлаар ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов өнөөдөр /2024.03.21/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар Комисс нь хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд ХЭҮК-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдаж, 130 орчим гомдол хүлээн авч, Хорооны 4 дүгнэлт гаргасан. Тухайлбал, гомдол шийдвэрлэх хүрээнд
- ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэстэй хамтран 2 хүний эрх хамгаалагчид хамгаалалтад авсан.
- Нийт 3 хүний эрх хамгаалагчид сэтгэлзүйн туслалцаа, 1 хүний эрх хамгаалагчид хууль зүйн туслалцааны дэмжлэгийг Хүний эрхийн форумын дэргэдэх “Хүний эрхийн зөрчилд шуурхай хариу үзүүлэх тусгай төсөв”-т хандаж шийдвэрлүүлсэн.
- Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран 1 хүний эрх хамгаалагчид амьжиргааны тэтгэмжийн асуудлыг олон улсын байгууллагад хандаж хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн талаар мэдээллийн эхэнд онцоллоо.
Ардчилсан нийгэмд иргэний нийгмийн байгууллага нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх зүйт ёс бүрэн хэрэгжих нөхцөлийг хангах төрийг дэмжин ажиллахад хүний эрх хамгаалагчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрийн эрх бүхий байгууллагууд тайван замаар илэрхийлж байгаа шүүмжлэлт үзэл санааг дэмжих хэрэгтэй бөгөөд хүний эрх хамгаалагчдын хууль ёсны, чухал үүргийг олон нийтэд нээлттэйгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжин, иргэний нийгэмд тулгуурлан хөгжих зорилгыг Үндсэн хуульдаа баталгаажуулж, энэ үзэл санаанд нийцүүлэн эрх зүйн шинэтгэл хийж, 1997 онд Төрийн бус байгууллага (ТББ)-ын тухай хуулийг баталсан. Уг хууль батлагдсанаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, хүний эрхийг хангахад ТББ-ууд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Төрийн бус байгууллагууд нь сайн дурын үндсэн дээр гишүүддээ үйлчилдэг, нийтэд үйлчилдэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд буюу холбоо, сан байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж байна. Анх 1998 онд 1,075 ТББ бүртгэгдэж байсан бол 2023 оны байдлаар 31,130 ТББ бүртгэгдсэн нь 28,9 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг мөн танилцууллаа.
Түүнчлэн хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй бэрхшээл, нөхцөл байдал олон улс хэмжээнд ямар түвшинд байгаа талаар танилцуулав.

Мөн энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгах явцдаа Zarig.mn сайтын үйл ажиллагааг нь бүхэлд нь зогсоосон нь хүний эрхийн ЗӨРЧИЛ хэмээн мэдээллээ.