Фронт Лайн Дефендэрс байгууллагын 2022 оны судалгааны төлөв байдалд хүний эрх хамгаалагчийн эсрэг халдлага, зөрчлийн эхний тавд баривчлах, хорих явдал 19.5 хувь, хууль сахиулах, шүүх байгууллагад тэдний эсрэг гомдол, нэхэмжлэл гаргах тохиолдол 14.2 хувь, биед нь халдах явдал 12.8 хувь, амь насанд заналхийлэх тохиолдол 10.9 хувь, мөрдөн мөшгих явдал 9.6 хувьтай байгаа юм байна.
Түүнчлэн дэлхийн 26 улс оронд 401 хүний эрх хамгаалагчийн амь нас хохирсон байна. Мөн хүний эрх хамгаалагчийн эсрэг халдлага, зөрчил хамгийн их гардаг таван салбарт байгаль орчин, газар, уугуул иргэдийн эрх зөрчигдөх байдал 11 хувь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигдөх байдал 10 хувь, эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал, цуглаан хийх эрх чөлөө зөрчигдөх байдал 9 хувь, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх байдал 7 хувь, ял завшихтай тэмцэх, шударга ёсыг шаардах эрх зөрчигдөх байдал 6 хувьтай байна.
Энэ нь хүний эрх хамгаалагч яагаад ийм халдлага, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй болдог, түүнийг хэрхэн хамгаалах буюу хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдал, хамгаалалтын талаарх олон улсын хэм хэмжээ, шаардлагыг дэлгэрүүлэн авч үзэх шаардлагыг бий болгож байгааг тэрбээр мөн онцолсон юм.