Монгол Улсад үүссэн зудын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас 215 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Хүмүүнлэгийн тусламжийг хаваржилт хүндэрсэн Хэнтий болон Дорнод аймгийн 1000 гаруй малчдад “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаар дамжуулан олгоно.
Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас манай улсад тулгарсан хүндрэлийг даван туулахад Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран тусламж үзүүлж ирсэн. 2024 онд Монгол Улс Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.