Олон нийтийн цахим сүлжээнд өнөөдөр буюу энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр олон нийтийн газарт бие зассан, архидан согтуурч буй зураг нийтлэгдсэн.
Тодруулбал, цахим орчинд “Ийм заваан архичид хүүхдийн тоглоомын талбайд шээж, архи ууж байна. Хорооны удирдлага болон хэсгийн ахлагч нар анхааралдаа авч ажиллана уу.” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл.Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах
1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан байна.