“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер Д.Батмөнх “Шүүр”-т өртөх үү
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын I орлогч Т.Батмөнх нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус шүүхийн шүүгч нь урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд хийхээр товлож буй гэнэ.
2023-04-10
Д.Мөнх-Эрдэнээс бусдад нь торгох ял оноолоо
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сар хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жилээр хассанаас гадна 2.7 сая төгрөгөөр торгосон талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний хамжигч нарт дараах ялыг оноожээ.
2023-04-06
Т.Бадамжунайг зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэж яллагдагчаар татаж болзошгүй
Оргон зайлсан сэжигтэн, яллагдагчийг шилжүүлэн авах ажиллагаа нэлээд олон шат дамжлагатай аж. Юуны түрүүнд Интерполоор дамжуулж байршлыг нь тогтоож баталгаажуулдаг. Улмаар тухайн орны хууль хяналтын байгууллагынхантай мэдээлэл солилцож, хэлэлцээ хийдэг гэнэ. Паспорт бичиг баримтыг нь хүчингүй болгох, дансыг нь царцаах, үл хөдлөх хөрөнгүүдийнх нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэргээр олон ажиллагаа хийсний эцэст шилжүүлэн авдаг юм билээ.
2023-04-06
Онцгой байдлын хурандаа Ж.Наранмандахад таван жил хорих ял шийтгэжээ
. Тэд иргэн Т, Э нарын үл хөдлөх таван хөрөнгийг “БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр, түргэн шуурхай борлуулж өгнө” хэмээн итгэл төрүүлж эзэмших, өмчлөх эрхийг нь нэр дээрээ шилжүүлэн аваад залилан 1.5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь цагдаагийнхны явуулсан мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг. Мөн эхнэр Б.Баярмаа нь “тендерт шалгаруулна, Хонконгоос хөрөнгө оруулалт татаж өгнө” гэх зэргээр 2013-2019 оны хооронд 26 иргэнээс нэг тэрбум гаруй төгрөг мэхэлснийг ч хууль сахиулагчид шалгаж тогтоосон билээ.
2023-04-06
Мөнгө угаасан хэргийн холбогдогч Т.Бадамжунайг “Шувуу” ажиллагааны хүрээнд шилжүүлэн авлаа
Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд төрийн хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад хил давж явсан Т.Бадамжунайг өнөөдөр эх оронд нь авчирна. МАН-ын нөлөө бүхий хүн гэгдэх, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Улаанбаатархотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай Филиппинд бүгж байгааг хууль сахиулах байгууллагынхан нэлээд эрт тогтоосон бөгөөд тус улсын цагдаа, прокурорын байгууллагынхан манай талын хүсэлтийн дагуу өчигдөр өглөө Сэбү гэдэг хотоосоо баривчилсан юм. Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр өмнөд хилийн Замын-Үүд боомтоор “УАЗ-469” машинд суун БНХАУ руу гарч, улмаар цаашаагаа дамжин дээрх улсад очсон байдаг.
2023-04-05