Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сар хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жилээр хассанаас гадна 2.7 сая төгрөгөөр торгосон талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний хамжигч нарт дараах ялыг оноожээ.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан Б.Эрдэнэбаяр нь дээрх албан тушаалыг хаших хугацаандаа өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй ашиг сонирхлын үүднээс БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Батмөнхөөр Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газарт байрлах Залаатын аман дахь 0.35 га газрын ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулсан. Энэ үйлдэлдээ Д.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбаяр нараас 20 сая төгрөгийн хахууль авчээ. Үүнийх нь 10 саяыг Д.Мөнх-Эрдэнэ өөрөө ашиглаж, үлдсэнийг нь УИХ-ын Тамгын газрын албан тушаалтан болон БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батмөнх, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Пүрэвжав нарт дамжуулан хахууль болгож өгсөн аж.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Пүрэвжавын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгох ялаар, Д.Батмөнхийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгох ялаар, Б.Эрдэнэбаярын нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 16 сая төгрөгөөр торгох ялаар, Б.Ганбаярын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 14 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.