“Эрдэнэс Монгол” компанийн харьяанд багтдаг, төрийн өмчит “Багануур” ХК-ийн удирдлага эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэргийн нэмэлт мөрдөн байцаалтыг АТГ-ынхан хийж дуусгажээ. Тус компанийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авсан үйлдэлд холбогдсон. Түүнтэй хамт тус уурхайн ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээг ч шалгаж дууссан аж. “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Номинчулууны хахууль авсан хэргээс гадна тус компаниасзарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” компанийг шалгаруулан, ажил гүйцэт гэх яв¬цаднь төсөвт өртгийг нэмж, хөрөнгө завшсан гэх үйлдлийнхнь ч мөрдөн байцаалт дууссан байна. АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт 845 хэрэгт мөр дөн байцаалт явуулснаас зургаад нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлсний дотор дээрх “Багануур” ХК-ийн удирдах албан тушаалтнуудын үйлдэл багтсан аж. Тэгвэл НПГ-аас төрийн өмчийн оролцоотой алтны уурхайн удирдах албан тушаалтны хэрэгт ял лах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Бат-төмөрийг хэд хэдэн үндэслэлээр шалгасан. Тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ авах шийдвэр гар гаж, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан, эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг ХАСХОМ-тээ бүртгүүлээ гүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт буруутгасан юм. Мөн алт олборлох зориулалттай “Драга-250” машинт төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар Монгол, Солонгос иргэдийн хамтарсан “Чингисийн өвөр” гэх аялал жуулчлал, гадаад худалдааны компанид зарсан хэмээн шалгасан билээ