Бүжиглэх нь тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулдаг
Бүжиглэх нь тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулдаг болохыг хэд хэдэн судалгаагаар баталсан. Альберт Эйнштейний нэрэмжит Анагаах ухааны коллежийн судлаачид бүжиглэх нь оюун санааны хямралыг 76 хувь хүртэл бууруулдгийг тогтоожээ. Тодруулбал, идэвхтэй дасгал хөдөлгөөн, бүжгийн ашиг тус нь амьдралын чанар болон хүмүүстэй харилцах чадварыг дээшлүүлдэг. Бас сэтгэл хямарч, түгших эмгэгийг бууруулдаг гэнэ. Түүнчлэн бүжгийн эмчилгээ нь альцгеймерийн өвчин болон сэтгэцийн эмгэгтэй хүмүүст өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог аж
2024-07-24
ГССҮТ-д могойд хатгуулсан 10 хүн эмчлүүлж байна
Бага насны хүүхдүүд могойд хатгуулж гэмтэх, хэвтэн эмчлүүлэх тохиолдол ихсэж буйг Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)- өөс сэрэмжлүүлсэн юм. Могойд хатгуулсны дараа анхны тусламжийг буруу үзүүлснээс биеийн хүндрэх, аминд ч халтай талаар эмч нар зөвлөж байна. ГССҮТ-д могойд хатгуулсны улмаас хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 70-80 хувь нь 0-5 насныхан гэнэ. Өөрөөр хэлбэл, тус төвд одоогийн байдлаар могойд хатгуулсан 10 хүн эмчлүүлж буйн долоо нь хүүхэд ажээ. Энэ талаар тус эмнэлгийн Түлэгдэлтийн төвийн Түлэнхийн тасгийн их эмч Г.Амармэнд“Энэ онд өмнөх жилийнхтэй харьцуулахад могойд хатгуулж, гэмтэх тохиолдол нэмэгдсэн. Бороо, хур их орсонтой холбоотой, мөн баяр наадмын өдрүүдэд иргэд орон нутагт амарч, аялж явахдаа могойд хатгуулсан дуудлага цөөнгүй ирсэн. Эцэг, эхийн хараа хяналт суларснаас бага насны хүүхдүүд могойд хатгуулж гэмтэж байна
2024-07-23
Төрөлт 12.6 хувиар буурлаа
Манай улсын 1000 хүнд ногдох төрөлт энэ оны эхний хагаст 8.4 болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 1.1 нэгжээр буурсныг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцуулсан “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” тайланд дурджээ. Тодруулбал, энэ хугацаанд улсын хэмжээнд 28 635 эх амаржиж, 28 846 хүүхэд мэндэлсэн байна. Амаржсан эхийн тоо 2023 оны эхний хагасынхаас 4170 буюу 12.7, төрсөн хүүхдийнх 4158 буюу 12.6 хувиар тус тус буурчээ.
2024-07-23
Ахмад настны асаргаа, сувилгаанд туслах үйлчилгээ нэвтрүүлэв
Ахмад настны болон мэс заслын дараах асаргаа, сувилгаанд туслах үйлчилгээг “DTM home care” компанийнхан нэвтрүүлжээ. Тус байгууллагынхан хагалгааны дараах, өндөр настны, хавдартай өвчтөнийг асрах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хэвтрийн дэглэмтэй хүнд гэрээр асаргаа хийдэг юм байна. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчлүүлэгчид эмчийн зөвлөмжийн дагуу эм, тариа хийдэг аж
2024-07-22
Усны ослоор амиа алдсан иргэдийн 14 хувь нь сэлж чаддаг байжээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсад 1044 хүн усанд осолдож, амиа алдсаныг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 2016 онд хамгийн олон буюу 141 хүн усны ослоор амиа алдсан байна. Өнгөрсөн онд 66 хүн ийм байдлаар энджээ. Усанд осолдсон иргэдийн 32 хувь нь морь, мотоцикль, автомашинаар гол гатлах гэж байжээ. Амиа алдагсдын 14 хувь нь сэлэхээр, дөрвөн хувь нь хүн аврахаар, долоон хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орж энджээ. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 12 хүүхэд усанд осолджээ
2024-07-22
Солонгос эмч нар бохир багажаар үзлэг хийж, иргэдийг хохироожээ
Хэнтий аймгийн Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт эмч Х.Хонгорзул цахим хуудсандаа шүгэл үлээсэн нь олны анхаарлыг татаж буй. Тодруулбал, тус сумд сайн дурын ажил хийхээр ирсэн солонгос шүдний эмч нар багажаа ариутгалгүй, салфетикаар арчиж хэрэглэсэн. Мөн шүлс сорогчийг солилгүйгээр дараагийн хүнд үйлчилж байсан тухай бичжээ.
2024-07-22
Өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих нь
Өсвөр үеийн хүүхдийн хөгжлийг зуны амралтынх нь хугацаанд дэмжих “Positive youth” хөтөлбөр үргэлжилж байна. “Positive dadal” болон “HabiDo” аппликэйшн хөгжүүлэгч залуус хамтран дээрх хөтөлбөрийг санаачилжээ. Үүнд оролцогчдыг өдгөө бүртгэж буй аж. Бүртгэлийг энэ сарын 21-нийг дуустал үргэлжлүүлэх бөгөөд 16-19 насныхан хамрагдах боломжтой
2024-07-19
Энэ оны эхний хагаст 13 хүн ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ
Энэ оны эхний хагас жилд 13 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Уг тоо нь өмнөх жилийн мөн үеийнхээс нэг тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд бүгдийг нь Улаанбаатар хотод илрүүлсэн аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 381-т хүрчээ. Уг халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ
2024-07-19
13 хүүхэд хурдан мориноос унаж гэмтжээ
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу энэ сарын 10-16-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт 3506 хүн тусламж, үйлчилгээ авчээ. Тэдний 1393 нь 0-18 насныхан. Мориноос унаж гэмтсэн шалтгаанаар 125 хүн тус төвд хандсан байна. Тэдний 27 нь арав хүртэлх, 53 нь 10-18 насны хүүхэд аж. Харин 13 хүүхэд хурдан мориноос унаж гэмтжээ. Мөн энэ өдрүүдэд зам, тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авсан байна. Тэдний 304 нь насанд хүрсэн бол 179 нь хүүхэд гэнэ. Түүнчлэн ахуйн хүрээнд архидан согтуурч, зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 36 хүнд тусламж үзүүлсний хоёр нь хүүхэд байжээ
2024-07-18
Наадмын өдрүүдэд 55 хүнд яаралтай мэс засал хийжээ
Үндэсний их баяр наадмын бүх нийтээр амарсан амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны хооронд тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар нийт 303 хүн үйлчлүүлж, 265 оношлогоо, шинжилгээ хийлгэжээ. Үүнээс 68 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
2024-07-17
ГССҮТ-өөр үйлчлүүлсэн иргэдийн 42 хувь нь хүүхэд
Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасгаас энэ оны эхний зургаан сард 87 596 хүн тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 42 хувь буюу 36 765 нь 0-18 насныхан. Тодруулбал, 0-5 насны 11 741, 6-13 насны 15 546, 14-18 насны 9478 хүүхэд үйлчлүүлжээ. Зуны саруудад хүүхэд осол, гэмтэлд өртөх тохиолдол эрс нэмэгддэг. Тухайлбал, өндрөөс унах, ахуйн хүрээний осол, нохой, муурт хазуулах, тоглоомын талбайд бэртэж гэмтэх, мориноос унах зэрэг шалтгаанаар эмнэлэгт хандаж байна
2024-07-17
Агаарын бохирдол элэгний хорт хавдарт гений мутац үүсгэж буйг судлаачид баталжээ
Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Нийт хавдрын өвчлөлийн 33.2 хувийг элэгний хорт хавдар эзэлдэг. Монголд яагаад элэгний хорт хавдрын тохиолдол ийм өндөр байна вэ. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлийн талаарх судалгааг дэлхийн олон орны судлаач судалж, үр дүнг нь хуваалцсан юм. Тодруулбал, АНУ, Испани, Сингапур, Франц улсын 14 байгууллага, тэр дундаа генетикийн судалгааны төвийн эрдэмтэд, мөн Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн судлаачид элэгний эсийн хавдар юунаас үүсэж байна гэсэн суурь судалгаа хийжээ.
2024-07-09
Хэт халуун өдрүүдэд стрессээ хянаж, эрүүл хооллох нь чухал
Түүнчлэн транс тос, давсны хэрэглээгээ багасгах нь чухал аж. Хэт халалтын үед архи, согтууруулах ундааг бага хэрэглэхийг анхааруулав. Мөн шингэн зүйлийг ойрхон хугацаанд бага багаар уух нь зүйтэй гэнэ. Хэт халалтын нөлөөгөөр бүх биеийн судас тэлснээр цусан хангамж муудаж, тархины цус харвалтад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс зүрх судасны өвчтэй хүмүүсийн даралтыг тогтмол шалгаж, эмээ цаг тухайд нь уух хэрэгтэй. Ойрын өдрүүдэд 28-30 хэм хүрч халахыг цаг уурын байгууллагаас мэдээлээд буй.
2024-07-09