Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хоолны хордлого, наршилт, мориноос унаж бэртэх гэх мэт дуудлагаар эмнэлгийн байгууллагын ачаалал эрс нэмэгддэг. Мөн сүүлийн өдрүүдэд хэт халж байгаа учраас настай хүмүүс даралт ихсэх, тархинд цус харвах мөн хэвлийгээр өвдөх гэдэсний өвчлөл их байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт өмнө нь гол ус руу орох, аялах, хорхог ,боодог хийж идэхтэй холбоотой 24 цагийн хугацаанд 70-80 хүн ирдэг байсан бол эдгээр шалтгааны улмаас бие нь муудсан гэх 100 гаруй хүн нэг өдрийн дотор ирэх болжээ. Уул нь Наадмын дараа бие нь өвдсөн гэх хүмүүс их ирдэг байсан ч энэ жил өмнөх жилүүдээс харьцангуй өөр байна.