Ахмад настны болон мэс заслын дараах асаргаа, сувилгаанд туслах үйлчилгээг “DTM home care” компанийнхан нэвтрүүлжээ. Тус байгууллагынхан хагалгааны дараах, өндөр настны, хавдартай өвчтөнийг асрах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хэвтрийн дэглэмтэй хүнд гэрээр асаргаа хийдэг юм байна. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчлүүлэгчид эмчийн зөвлөмжийн дагуу эм, тариа хийдэг аж. Эл компанид ахмад настны өндөр өнжүүлэх үйлчилгээг ч нэвтрүүлсэн гэнэ. Мөн хөдөлгөөн заслын төхөөрөмжүүдийг нь ч ашиглах боломжтой. Уг компанийн ажилтнууд нь эрүүл мэндийн мэргэжилтнүүд гэдгээрээ онцлогтой.
Бэлтгэсэн А.Дөлгөөн