Өсвөр үеийн хүүхдийн хөгжлийг зуны амралтынх нь хугацаанд дэмжих “Positive youth” хөтөлбөр үргэлжилж байна. “Positive dadal” болон “HabiDo” аппликэйшн хөгжүүлэгч залуус хамтран дээрх хөтөлбөрийг санаачилжээ. Үүнд оролцогчдыг өдгөө бүртгэж буй аж. Бүртгэлийг энэ сарын 21-нийг дуустал үргэлжлүүлэх бөгөөд 16-19 насныхан хамрагдах боломжтой. Бүртгүүлсэн оролцогчдоос 100-ыг нь сонгон, ирэх сарын 10 хүртэл хөтөлбөрт хамруулах гэнэ. Өсвөр үеийнхний сэтгэлийн хат, асуудлыг даван туулах чадвар, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих нь эл арга хэмжээний зорилго юм байна.