Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

13А маягт бус, болхи тогтолцоо буруутай 

Бас нэгэн иргэн “Ядахдаа хавдрын давтан хяналтад байдаг өвчтөнөөс 13А нэхдэгээ больчихооч. Иргэдэд ээлтэй шийдвэр гаргаж бай л даа. Маягтыг цахимаар илгээдэг болсон гээд байгаа. Тэр чинь зөвхөн эмч хоорондын асуудал болж. Иргэдэд бол дарамт нэмэгдсэн байна. Амьдралаас тасарсан шийдвэрүүдээ эргэж хараач, болохгүйг нь цуцлаач. Балиар дарамтуудыг биеэрээ үзлээ, мэдэрлээ” гэжээ. 
2023-08-24

Хачигт халдвараас сэргийлэхийг анхааруулав

Ойд зорчихдоо тод өнгийн битүү хувцас өмсөж, шавжаас хамгаалах бодис, түрхлэг хэрэглэн, биедээ хачиг буй, эсэхийг тогтмол шалгах нь эрсдэлээс сэргийлэх эхний алхам гэдгийг тархвар судлагч эмч нар анхаарууллаа. 
2023-08-22

Эмч нарын багийн эхний ээлж Завхан, Говь-алтайд ес хоног ажиллана

Улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах нарийн мэргэжлийн эмч нарын явуулын баг гарган ажиллуулж байна.
2023-08-21

“Нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилгоор 13А маягт шаардах болсон”

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор ийнхүү шийдвэрлэсэн бөгөөд 0-18 настай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд дээрх шийдвэр хамаарахгүй хэмээжээ
2023-08-18

НЭМҮТ-ийн хамт олон үерт өртсөн ажилтандаа тусалжээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон байгалийн гамшиг, үер, усны аюулд өртсөн албан хаагчийн гэр бүлд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
2023-08-15

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх парламентчдын чуулган зохион байгуулна

Чуулганд Вануату, Вьетнам, Камбож, Кирибати, Лаос, Шинэ Гвиней, Самоа, Фижи, БНСУ болон Күүк, Соломоны арлууд зэрэг 15 орны парламентын гишүүн, дарга, Эрүүл мэндийн сайд, ДЭМБ-аас нийт 60 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Жил бүр зохион байгуулдаг уг чуулганы энэ удаагийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар даргалан явуулна. 
2023-08-15

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг МУЗН-ийн Ерөнхийлөгч боллоо

Сайн дурынхны идэвхтэй оролцоонд түшиглэсэн, хүмүүнлэгийн төлөө хамгийн өргөн сүлжээтэй, хүчирхэг үндэсний нийгэмлэг болох Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн “Үндэсний чуулган” дөрвөн жилд нэг удаа болдог.
2023-08-12

Эрүүл мэндийн салбарынхныг Төрийн дээд одон медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүн ардын эрүүл мэндийн манаанд эрдэм мэдлэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан зүтгэсэн ахмадууд, одоо ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төрийн дээд шагнал одон, медалиар шагнасныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр нар өнөөдөр /2023-08-11/ гардууллаа.
2023-08-11

Сэтгэлгээний тээг ба донорын дутагдал 

Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж буй ч донорын олдоц тааруу хэвээр аж. Бидний цөөхөн монголчуудын дунд янз янзын байдлаар нас барагсад олон. Гэсэн ч донор болох боломжтой хүмүүсийн ар гэрийнхэн энэ талын ойлголт тааруу, сүсэг бишрэл нь давамгай байдаг нь амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн бусад хүнд туслах боломжийг хязгаарладаг ажээ. Энэ талаар ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Төрийн шагналт, Хүний гавьяат эмч П.Батчулуунаас тодруулсан юм. 
2023-08-11

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үдсэн чадавхын хоёр дахь үнэлгээг эхлүүллээ

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН ҮНДСЭН ЧАДАВХИЙН ХОЁРДАХЬ УДААГИЙН ҮНЭЛГЭЭГ ЭХЛҮҮЛЭЭ
2023-08-10

ЗӨСҮТ: Тарваган тахлын шинэ тохиолдол бүртгэгдээгүй

Энэ талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад "Тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээлэл худлаа. Бид шинж тэмдэг илэрсэн гэх дуудлага хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар ХӨСҮТ-тэй хамтарсан баг үзлэг, шинжилгээ хийж байна. Тохиолдол батлагдаагүй үед иргэдэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" хэмээн мэдээллээ.
2023-08-10

Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилга ашиглалтад орлоо

  БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь Монгол Улсын “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран 500,000 ам.долларын буцалтгүй тусламжаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилга байгууламжийн барьж өгөхийн зэрэгцээ 150,000 ам.долларын буцалтгүй тусламжаар иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлан өгч, энэ сарын - нд нээлтээ хийжээ.
2023-08-10

Зорилгогүй хэрэглээний хязгаар 

Жоржтауны их сургуулийн компьютерын шинжлэх ухааны дэд профессор Кэл Ньюпорт “Минимализм бол хэмжээ хязгаарыг мэдэх урлаг. Харин технологийн хэмжээ хязгаарыг мэдэх нь “дижитал минимализм” юм. Өдрөөс өдөрт дуу чимээ, сатаарах зүйлс нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд энэ нь эмх цэгцтэй, төвлөрсөн амьдралыг бий болгох гол түлхүүр” хэмээн “Дижитал минимализм” номдоо бичжээ. Эл ном 2021 онд монгол хэлнээ орчуулагдан, уншигчдад хүрсэн юм. 
2023-08-10

Танилц: E-Barimt аппликейшнаар ЭМД-ын шимтгэлээ төлөх заавар

  Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.
2023-08-10

ХӨСҮТ Солонгосын Өвчний хяналтын үндэсний төв, Йонсей их сургуультай хамтран ажиллана

ХӨСҮТ, Солонгосын Өвчний Хяналтын Үндэсний төв болон Йонсей Их Сургууль хамтран ажиллахаар уулзалт зохион байгууллаа.
2023-08-10

“Веган Монгол” фестиваль зохион байгуулах нь

Монголын органик ногоон хүнсний холбооноос энэ сарын 26, 27-нд “Веган Монгол” фестиваль зохион байгуулах аж. Өнгөрсөн жилийн үйл ажиллагаа үр дүнтэй байсан гэж үзээд эдүгээ дахин явуулахаар болжээ. Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох уг фестивалийн зорилго нь хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, амьтдад ээлтэйгээр амьдрах шилдэг туршлагыг түгээх аж. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох гол шийдэл нь веган амьдрал гэж үзэх хандлага олон улсад ихээхэн дэлгэрч буй.
2023-08-10

Зөвлөгөө: Тарваган тахлаар өвдсөн хүнд илрэх шинж тэмдэг

Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх, 
2023-08-10

Тарваган тахлаар өвчилсөн иргэний ойрын хавьтлын 15 хүнийг тусгаарлалаа

Үүнээс есөн хүнийг ХӨСҮТ-д хэвтүүлэн, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж буй юм байна. Харин халдварын голомт болох Хэнтийн Баян-Адрага сумд хоёр, Биндэрт гурав, аймгийн төвд нэг хүнийг тусгаарлан, эмчилж байгаа гэнэ. “Өвчилсөн иргэн сум, аймаг, нийслэлийн нутгаар явсан, бас замын унаагаар зорчсон учраас ойрын хавьтлын хүмүүсийг олж тогтоох нь нэлээд бэрхшээлтэй байлаа. Гэсэн ч холбогдох байгууллагынхан хамтран 24 цагийн хугацаанд ойрын хавьтлын хүмүүсийг бүрэн тогтоосон. Орон нутагт халдварын голомтод хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна” гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн юм.
2023-08-10