Эмнэлэгт хандсан иргэн бүрээс 13А маягт шаарддаг болсон нь олон нийтийг ихэд бухимдуулж байгаа. Өөрөөр хэлбэл, эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд ашигладаг уг маягтаас болж тусламж, үйлчилгээ авахад хүндрэл учирсан гэх шүүмжлэл цөөнгүй гарсан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор ийнхүү шийдвэрлэсэн бөгөөд 0-18 настай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд дээрх шийдвэр хамаарахгүй хэмээжээ. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-наас өчигдөр мэдээлэл хийв.
Тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “II, III шатлалын эмнэлэгт үүссэн ачааллыг анхан шат руу хуваарилах зорилгоор 13А маягтыг шаардаж байгаа юм. Өрхийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, чадавхжуулна гэсэн үг. Бид өвчтөн шилжүүлэх тогтолцоонд дүн шинжилгээ хийж үзсэн. Иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний 40 гаруй хувь нь төр өлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт, 20 хүрэхг үй хувь нь анхан шатанд, үлдсэн хувь нь аймаг, дүүргийн эмнэлэгт хамаарч байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гурвалжин гэж бий . Бусад улс оронд энэ гурвалжингийн суурь, хамгийн өргөн хэсэг нь анхан шатны тусламж, үйлчилгээнд хамаардаг. Гэтэл манайд эсрэгээрээ, III шатлалын тусламж, үйлчилгээ илүү зонхилж, доошоо харсан гурвалжин хэлбэртэй харагддаг. Тиймээс ачааллыг тэнц үүлж, иргэд анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас тусламж илүүтэй авдаг болгох нь чухал” гэв.