Өнөөдөр "Нарны хороололд өнөөдөр тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ" гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад "Тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээлэл худлаа. Бид шинж тэмдэг илэрсэн гэх дуудлага хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар ХӨСҮТ-тэй хамтарсан баг үзлэг, шинжилгээ хийж байна. Тохиолдол батлагдаагүй үед иргэдэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" хэмээн мэдээллээ.