Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон байгалийн гамшиг, үер, усны аюулд өртсөн албан хаагчийн гэр бүлд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
Тус төвийн ажилтнууд нийслэлийн нутаг дэвсгэрт үргэлжлэн орсон их борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, үерийн дараа авах арга хэмжээ зэрэг цаг үетэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээлэл, сурталчилгааг олон нийтэд түгээх ажлыг хийхийн зэрэгцээ үерт өртсөн ажилтныхаа ар гэрт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Тэд шаардлагатай эд зүйлээр дэмжлэг үзүүлэхээс гадна үерийн дараах сэргээн босгох үйл ажиллагаанд тусалсан байна.
Үерийн голомтод цаг наргүй ажиллан, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж, буй нийт эрүүл мэндийн салбарын болон бусад салбарын ажилтан, албан хаагчдад гүн талархал илэрхийлье.