ХӨСҮТ, Солонгосын Өвчний Хяналтын Үндэсний төв болон Йонсей Их Сургууль хамтран ажиллахаар уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар хамтран "Халдварт өвчний хариу арга хэмжээний төсөл"-ийг харилцан хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна. Мөн антибиотик тэсвэржилтийн чиглэлээр үндэсний лабораторийн сүлжээ байгуулах, Био аюулгүй байдлын гурван зэрэглэлийн лабораторид ажиллах чиглэлд сургалт явуулах, Халдварт өвчний тандалтын системийг боловсронгуй болгох, Дараагийн цар тахалд бэлдэх хариу арга хэмжээний бэлтгэлийг хангах, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээний чадавхыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах юм.
Уулзалтад БНСУ Өвчний Хяналтын төвийн Гадаад Харилцааны газрын дарга Жин Гвак, төвийн Гадаад Харилцааны газрын дэд захирал Грейс Пак, Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Сан Юн Ли, тус төвийн Эрдэм Шинжилгээ Судалгааны албаны ерөнхий судлаач Ён Кюн Шин, Йонсей их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор Жүн Сүп Ёом, тус сургуулийн Лабораторид суурилсан судалгааны тэнхимийн профессор Хьюк Мин Ли, тус сургуулийн Эрүүл Мэндийн Системийн судалгааны төвийн судлаач Санчул Ён, Ёжо Ли нар оролцлоо.
Эх сурвалж: ХӨСҮТ