Даатгуулагчийн E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.
Шимтгэл төлөх заавар:
- Гар утасныхаа Appstore болон Playstore-оос E-Barimt гэж хайн UPDATE хийж, нэвтрэх.
- Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
- Даатгуулагчийн төрлөө сонгох.
- Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.
- Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.
- Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох
- Төлбөрийн боломжуудаас сонгох
Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.