65 орны үндэсний ялагчтай 59 мэргэжлийн төрлөөр өрсөлдөнө
Францын Леон хотод 2024 оны 9 үгээр сард болох тус олон улсын уралдаанд Монгол улсын Мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчид МУЖААН, ӨРӨГ УГСРАГЧ, ТОГООЧ, ГАГНУУР, ЦАХИЛГААН, САНТЕХНИКЧ, CNC ТОКАРЬ мэргэжлийн төрлөөр үе тэнгийн залуустай өрсөлдөхөөр бэлтгэл хангаж байна.
2024-07-03
Номын тэмдэглэлийн уралдаанд оролцох нь “Хол биш”
Ч.Ганжавхлангийн “Хол биш” ном “Интерном”-ын бест селлер жагсаалтыг таван долоо хоногийн турш тэргүүлээд буй. Уншигчдын гарт хүрсэн цагаасаал талархлыг нь хүлээн авсан эл бүтээлийн зохиолч болон “Bookcafe Mongolia” бүлгэмийнхэн хамтран номын тэмдэглэл, фото зургийн уралдаан зарласан байна. Уралдаанд оролцох бүтээлүүдийг энэ сарын 20 хүртэл хүлээн авах аж.
2024-07-03
Олон улсын математикийн зуны сургалтын хаалтын олимпиадаас мөнгөн медаль хүртлээ
Олон улсын математикийн зуны хоёрдугаар сургалтын хаалтын олимпиадын дүн өчигдөр гарлаа. Уг олимпиадыг БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулж буй бөгөөд 30 орны 38 баг оролцож байгаа юм. Маргааш өндөрлөх угсургалтынхаалтынолимпиададманай улсаас “IMO” багийнхан оролцож оюунаа сорьсон гэнэ. Тэднээс Д.Энэрэлт мөнгө, Т.Билгүүнгэрэлт, О.Тэнгис хүрэл медалийн эзэн болжээ. Түүнчлэн Х.Нурсолтан, Б.Билгүтэй, С.Манлай нар тусгай байр эзэлснийг Монголын математикийн олимпиадын хорооноос мэдээллээ.
2024-07-03
Элсэлтийн шалгалтыг пүрэв гарагт түүх, англи хэлний хичээлээр эхлүүлнэ
Элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд энэ долоо хоногийн пүрэв гарагт түүх, англи хэлний хичээлээр эхлүүлнэ. Өмнөх жилүүдэд элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын сүүлчээр зохион байгуулдаг байсан. Харин энэ жил УИХ-ын сонгуультай холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хойшлуулсан тул элсэлтийн шалгалтыг энэ сарын 4-7-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
2024-07-01
Манай улсын цэвдэг судлаачдыг өндрөөр үнэлжээ
Олон улсын цэвдэг судлалын XII хурлын үеэр залуу эрдэмтдийн дунд зохион байгуулсан “Frostbyte” уралдаанд манай улсын .Саруулзаяа, Ё.Пүрэвдулам нар амжилттай оролцож, цэвдэгтэй холбоотой мэдлэг, боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан судлаач хэмээн үнэлүүлжээ. Тэд өөрсдийн хийсэн судалгааны ажилд тулгуурлан сүүлийн нэг жилийн хугацаанд бэлтгэсэн илтгэлээрээ “Шинжлэх ухааны харилцаа холбоо” төрөлд шилдгээр шалгарсан байна. Канадын Вайтхорс хотод болсон XII хуралд 1400 гаруй судлаач танхимаар болон цахимаар оролцжээ.
2024-06-27
Төв азийн улсуудын музейн захирлуудын форумыг монголд зохион байгуулна
Хоёр улсын түүхэн харилцаа төдийгүй Узбекистан улсын нутаг дэвсгэрт үлдэж хоцорсон Монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгалыг хэвлэн нийтлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, төсөл хэрэгжүүлэх, сэргээн засварлалт, судалгааны чиглэлээр ажиллах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах бөгөөд, Төв Азийн бүсийн музейн хамтын нэгдэл буй болгоход хамтран ажиллахаар тогтлоо.
2024-06-26
Үндэсний бичгийн анхан шатны сургалт эхэллээ
Монгол хэлний тухай хуульд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөтлөн явуулна гэж заасны дагуу төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах хүрээнд "Үндэсний бичгийн анхан шатны түргэвчилсэн сургалт”-ыг эхлүүллээ.
2024-06-26
“Сурагчдын 81 хувь нь мэргэжил сонгохдоо эцэг, эхийнхээ зөвлөгөөг дагадаг”
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын хувьд ажил, амьдралын гараагаа эхлэх, мэргэжлээ сонгох чухал цаг үе нь ирээд байгаа билээ. Элсэлтийн шалгалтыг ирэх сарын 4-7-нд зохион байгуулна. Одоогоор 36 мянга орчим шалгуулагч бүртгүүлжээ. Сурагчдад туслах зорилгоор Боловсролын үнэлгээний төвийнхөн сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна хичээл тус бүрээр зөвлөмж хүргүүлж буй аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд авсан элсэлтийн шалгалтын материалыг хэрхэн ажиллах талаар мэргэжлийн багш нарын заасан хичээлийг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулжээ.
2024-06-25
Нийслэлийн шилдэг сурагчдыг шагналаа
Шилдэг сурагчдыг нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар өнгөрсөн баасан гарагт урамшууллаа. Үеийнхнээ манлайлан суралцаж, олон улсын болон бүсийн олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчдыг нийслэлийн шилдгээр шалгаруулдаг. Шилдэг сурагчаар 14 хүүхдийг тодруулжээ. Тухайлбал, “Шинэ монгол Харүмафүжи” сургуулийн сурагч, улсын химийн олимпиадын аварга Б.Эрмүүнболд, нийслэлийн 11 дүгээр сургуулийн суралцагч Б.Бэлгүтэй зэрэг улсын болон олон улсын тэмцээнд шагналт байрт шалгарсан сурагчдын амжилтыг үнэлж, шилдгээр өргөмжилсөн байна.
2024-06-24
Сүүдрийн хүүхэлдэйн урлагийг таниулах сургалтад 200 уран бүтээлчийг хамруулав
Түүнчлэн “Oda-2024” нь хүүхэлдэйн урлагийн эртний төрөл болох сүүдрийн хүүхэлдэйн хамгийн сүүлийн үеийн тренд, онцлог, гэрэл сүүдрийг ашиглах арга зүй, найруулах ур чадвар зэрэг онол болон практикийг хослуулснаараа онцлогтой юм. Энэ төслийг манай улсад таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх гэнэ. Сүүдрийн жүжгийн сургалтад мэргэжлийн урлагийн байгууллагын 200 орчим уран бүтээлчийг хамруулсан байна. Дээрх арга хэмжээг Монгол Улсын Соёлын яам, БНСУ-ын соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлсэн юм.
2024-06-24
Франц улсын Леонд дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоор бэлтгэж байна
Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох багийн багш, суралцагчид бэлтгэлээ хангаж байна. Бүгд найрамдах Франц улсын Леон хотод 2024 онд болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монгол улсын багийн уулзалтыг зургадугаар сарын 19-ний өдөр Барилгын политехник коллеж дээр зохион байгууллаа.
2024-06-19
Хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн түүхийг өгүүлсэн ном бүтээжээ
“Монгол үндэсний хөнгөн хүнсний үйлдвэрийн хөгжил-90 жил” хэмээх номыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн профессор Р.Буянжаргал эмхэтгэн хэвлүүлжээ. Эл номоор1934-2024 онд хөнгөн хүнсний үйлдвэрийн хөгжил хэрхэн явагдсан тухай түүхийг олон нийтэд танилцуулж буй аж. Ялангуяа үндэсний үйлдвэрлэлийн суурийг тавьсан Аж үйлдвэрийн комбинатын тухай голчлон өгүүлсэн байна. Эл бүтээлд хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн талаар үе үеийн эрдэмтэн судлаачдын байр суурийг ч багтааснаараа онцлогтой болжээ.
2024-06-19
Зуны амралтаараа программчлал, инженерчлэлд суралцаарай
Мэдээлэл технологийн үндэсний паркаас “Өсвөрийн сансрын инженер” сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Программчлал, инженерчлэлийн суурь ойлголтыг уг сургалтаар дамжуулан хүүхдүүдэд олгох гэнэ. Зохион бүтээгч, инженер эсвэл байгалийн шинжлэх ухааны мэргэжилтэн болох мөрөөдөлтэй хүүхдүүдэд энэхүү сургалт нээлттэй. Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, орчин үеийн технологитой танилцаж, танин мэдэхүйн цар хүрээгээ нэмэгдүүлэх боломжийг хүүхдүүдэд олгохыг Мэдээлэл технологийн үндэсний паркийнхан онцлов.
2024-06-18
Хүүхдийн төв номын санд орос хэлний ярианы клуб хичээллэнэ
Хүүхдийн төв номын сангаас орос хэлний ярианы клубыг энэ сарын 20-ноос хичээллүүлж эхлэхээр болжээ. Уг ярианы клубын үйл ажиллагаанд урьдчилан бүртгүүлэхгүйгээр, үнэ төлбөргүй оролцох боломжтой юм. Орос хэлний ярианы клуб нь долоо хоног бүрийн пүрэв гарагт хичээллэх юм байна. Ярилцах сэдэв нь чөлөөтэй бөгөөд өөрийн сонирхсон зүйлсийнхээ талаар бусадтай хуваалцахад нээлттэй гэнэ. Хүн бүрийг заавал ярихыг шаардахгүй агаад ярианы клубийн үйл ажиллагааг сонирхохоор ирэхэд ч нээлттэй байх нь.
2024-06-18