Монгол хэлний тухай хуульд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөтлөн явуулна гэж заасны дагуу төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах хүрээнд "Үндэсний бичгийн анхан шатны түргэвчилсэн сургалт”-ыг эхлүүллээ.
Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны ажилтан, албан хаагчид танхимаар оролцож, бусад шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагчид цахимаар хамрагдаж байна. Сургалт 2024 оны долдугаар сарын 05-ны өдрийг дуустал өдөр бүр 09:00-10:30 цаг хүртэл үргэлжилнэ.
Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хангах хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан билээ.