Элсэлтийн шалгалт улс даяар өчигдөр 10.00 цагт түүхийн хичээлээр эхэллээ. Өмнөх жилүүдэд элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын сүүлээр зохион байгуулдаг байсан. Харин энэ жил УИХ-ын сонгуультай холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хойшлуулж, өчигдрөөс эхлүүлсэн юм. Энэ жил уг шалгалтад 35 485 сурагч бүртгүүлжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 46 байр бэлдсэн бөгөөд 25 мянга гаруй албан хаагч ажиллаж буй гэнэ.
Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт ямар байгааг сурвалжлахаар Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийг зорив. Үүдэнд нь гурван шалгагч багш сурагчдад заавар, зөвлөгөө өгч, бичиг баримт нь бүрэн, эсэхийг шалгаж байлаа. Шалгалт эхлэхээс 30 орчим минутын өмнөөс л хөл хөдөлгөөн ихсэв. Тус сургуульд өмнө нь суралцаж байгаагүй хүүхдүүд шалгуулах учраас ангиудын тоотыг шат болон хаалганы дэргэд бичиж байршуулжээ. Ингэснээр тэд ангиа хайж, цагалдахгүй байх давуу талтай.
Тусгайлан бэлтгэсэн шалгалтын материалыг цагдаа нар багш нарт хүлээлгэн өгснөөр элсэлтийн шалгалт эхэллээ. Түүхийн хичээлийн шалгалтыг 30 орчим хүүхэд хоёр ангид хуваагдан өгсөн юм. Мөнхянагчбагшнаршалгалтэхлэхээсөмнөхүүхдүүдэд“Битгийсандар, тайванбай, чадахгүй зүйлд төвлөрөх бус, чадахаасаа эхлэн хий” гэх зэргээр зөвлөж байв.
Зохион байгуулагчид“Хүүхдүүд цагаа тулгаж ирэх нь түгээмэл. Ингэснээр өөрийгөө төдийгүй өрөөлийг ч тэвдүүлж байна. Математик, англи хэлний хичээлтэй харьцуулахад түүхээр цөөн сурагч элсэлтийн шалгалт өгдөг. Тиймээс багш нарт харьцангуй ачаалал бага. Харин олон хүүхэд бүртгүүлсэн, ачаалал ихтэй үед тэднийг хүлээхэд хэцүү” гэв.
Шалгалт эхлэхээс таван минутын өмнө ахлах ангийн дүрэмт хувцастай нэгэн охин сандарсаар гүйж ирэв. Тэрбээр“Уг нь эрт гарсан боловч түгжирчихлээ. Шалгалтаас хоцрохвий гээд автобуснаасаа буугаад, гүйчихлээ” гэсээр бичигбаримтаа хурдхан шалгуулж, ангируугаа орсон юм. Гэтэл удалгүй“Багшаа, би суудлынхуваариа орхичихсон юм шиг байна” гээд гарч ирэв. Тэгэхэд л тайван байсан хүмүүс бүгд суудлын хуваарийг нь ойр хавиар хайж, хөдөлгөөнд орцгоов. Азаар тэрбээр суудлын хуваариа бичиг баримттай хавтсандаа хийгээд, ангийнхаа багшид өгсөн байлаа. Мөн шалгалтад ирсэн хоёр хүү иргэний үнэмлэхээ мартжээ. Шалгалт эхлэх цаг хараахан болоогүй байсан учир нэг нь гэрлүүгээ залган иргэний үнэмлэхээ авчруулж, нөгөө нь “E-Mongolia” аппликэйшнээс хувийн мэдээллээ шалгуулж буй харагдана.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат “Боловсролын багц хуулийг өнгөрсөн жил шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор өнөө жилийн элсэлтийн шалгалтыг шинэ эрх зүйн орчин, журмын хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тухайлбал, өмнө нь элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг байсан бол энэ жилээс элсэлтийн шалгалт гэж нэрлэх болсон. Түүнчлэн энэ жил математикийн хичээлээр шалгалт өгөхөөр хамгийн олон буюу 25 720 суралцагч бүртгүүлсэн. Харин орос хэлний хичээлд хамгийн цөөн буюу 692 хүүхэд бүртгүүллээ. Мөн шалгалтын дараа анхны оноо буюу 100-гаас хэд авсныг нь шалгуулагчдад шууд танилцуулна. Үүнээс гадна сурагчдын дүнг “E-Mongolia” болон ТҮЦ машинд байршуулах тул лавлагаагаа хэвлэж авах боломжтой. Түүнчлэн элсэлтийн шалгалтын оноо2.8 жилийн турш хүчинтэй” гэв.
Боловсролын үнэлгээний төвийнхнөөс шалгалтын явцын талаар өчигдөр 15.00 цагт лавлахад “Түүхийн хичээлээр нийт 1788 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Гэвч 1400 хүүхэд шалгалтад хамрагдсан байна” гэлээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн