“Монгол үндэсний хөнгөн хүнсний үйлдвэрийн хөгжил-90 жил” хэмээх номыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн профессор Р.Буянжаргал эмхэтгэн хэвлүүлжээ. Эл номоор1934-2024 онд хөнгөн хүнсний үйлдвэрийн хөгжил хэрхэн явагдсан тухай түүхийг олон нийтэд танилцуулж буй аж. Ялангуяа үндэсний үйлдвэрлэлийн суурийг тавьсан Аж үйлдвэрийн комбинатын тухай голчлон өгүүлсэн байна. Эл бүтээлд хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн талаар үе үеийн эрдэмтэн судлаачдын байр суурийг ч багтааснаараа онцлогтой болжээ.
“Монгол үндэсний хөнгөн хүнсний үйлдвэрийн хөгжил-90 жил” ном нь үндсэн гурван бүлэгтэй. Эхний хэсэгт Аж үйлдвэрийн комбинатын үе үеийн ажилчдын гавьяа, зүтгэлийн тухай өгүүлнэ. Мөн төр, нийгмийн зүтгэлтнүүдийн хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг ч тодотгожээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн