Хүүхдийн төв номын сангаас орос хэлний ярианы клубыг энэ сарын 20-ноос хичээллүүлж эхлэхээр болжээ. Уг ярианы клубын үйл ажиллагаанд урьдчилан бүртгүүлэхгүйгээр, үнэ төлбөргүй оролцох боломжтой юм. Орос хэлний ярианы клуб нь долоо хоног бүрийн пүрэв гарагт хичээллэх юм байна. Ярилцах сэдэв нь чөлөөтэй бөгөөд өөрийн сонирхсон зүйлсийнхээ талаар бусадтай хуваалцахад нээлттэй гэнэ. Хүн бүрийг заавал ярихыг шаардахгүй агаад ярианы клубийн үйл ажиллагааг сонирхохоор ирэхэд ч нээлттэй байх нь.
Бэлтгэсэн А.Үүл