Мэдээлэл технологийн үндэсний паркаас “Өсвөрийн сансрын инженер” сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Программчлал, инженерчлэлийн суурь ойлголтыг уг сургалтаар дамжуулан хүүхдүүдэд олгох гэнэ. Зохион бүтээгч, инженер эсвэл байгалийн шинжлэх ухааны мэргэжилтэн болох мөрөөдөлтэй хүүхдүүдэд энэхүү сургалт нээлттэй. Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, орчин үеийн технологитой танилцаж, танин мэдэхүйн цар хүрээгээ нэмэгдүүлэх боломжийг хүүхдүүдэд олгохыг Мэдээлэл технологийн үндэсний паркийнхан онцлов.
Хүүхдүүдийн насны онцлогт тохирсон арга барилаар уг сургалтыг явуулах юм байна. “Өсвөрийн сансрын инженер” сургалт 12 удаагийн хичээлтэй бөгөөд 300 000 төгрөгийн үнэтэй аж.