Иргэд хэдий болтол энд тэндхийн хогтой “ноцолдох” вэ
Үүнийг юу гэж ойлгох вэ. Гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид цаашид байнга цэвэрлэх ёстой болов уу. Хотын мээр “Үйлдлээрээ бусдыг уриалж байгаа та нараар бахархаж байна” хэмээн онгироох аятай магтжээ. Цаасан малгай өмсгөх гэдэг дээ. Хэдий болтол иргэд байсхийгээд нэгдэн, энд тэндхийн хог, бохиртой “ноцолдох” вэ. Улаанбаатар хот ямар өнгө төрхтэй байхыг тэнд хоол хийж худалддаг залуус шиг түр зуурын үйлчилгээ эрхлэгчид хариуцах ёсгүй. Харин хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжийг цэвэр цэмцгэр байлгах үүрэг хүлээсэн байгууллагууд болон тэднийг хариуцагч Захирагчийн ажлын алба л шийдэх ёстой бөлгөө.
2023-06-27
Нийслэлийн өнгөрсөн оны орлогын төлөвлөгөө 94.4 хувьтай биелжээ
Мөн долоон дүүргийг өөрчлөлтгүй, Багануур, Налайх дүүргийг хязгаарлалттай, 124 байгууллагаас 96-г нь өөрчлөлтгүй, 19-ийг нь хязгаарлалттай гэж дүгнэв. Нийслэлийн төсвийн 2022 оны орлогыг өмнөх оны гүйцэтгэлээс 0.8 хувиар, зардлыг 20 хувиар нэмэгдүүлж баталсан. Орлогын төлөвлөгөө 5.6 хувиар тасарч, 94.4 хувьтай биелжээ. Харин хотын шуудын татварын орлого 37.5 хувиар давсан аж. Дүүргүүдийн орлогын биелэлт 93.9 хувьтай байв.
2023-06-23
Нийслэлийн үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус12 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.
2023-06-23
Улаанбаатарыг ногоон болгох нь
Гэвч хотыг бүхэлд нь ногооруулахад тулгамд даг нэг асуудал бий. Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ 470 440 га. Энэ талбайн 83 хувь нь иргэдэд өмчлөгдсөн болон аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байдаг. Үлдсэн 27 нь хувь нь л нийтийн эзэмшлийн талбай юм. Тэгэхээр зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж, зүлэгжүүлэх нь хангалтгүй. Тиймээс өөрийн эзэмшлийн талбайдаа ногоон байгууламж бий болгох, мод тарих аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгыг нийслэлийн удирдлага дэмжин ажиллаж буй.
2023-06-23
Жуулчдын тасалбарын захиалгыг энэ сарын 30 хүртэл авахаар болжээ
Үндэсний их баяр наадам үзэх хүсэлтэй гадаад жуулчдын тасалбар захиалга, суудал хуваарилалтыг одоо хүртэл тодорхой болгохгүй байгаад аялал жуулчлалын салбарынхан шүүмжлэлтэй хандаж, холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн юм. Тэгвэл нийслэлийн Аялал жуулчлалын газар info@tourism.ub.gov цахим хуудас болон Бичиг хэргийн хэлтсээрээ дамжуулан уржигдраас захиалгын хүсэлт авч эхэлжээ. Аялал жуулчлалын байгууллагууд энэ сарын 30-ны дотор хүсэлтээ илгээх боломжтой гэнэ.
2023-06-23
Монголд ирсэн жуулчдын 79.6 хувь орос, хятад, солонгос иргэд байв
Тэгвэл одоогоор жилийнхээ төлөвлөгөөг 22.3, зургадугаар сарынхыг 34.2, жуулчны улирлынхыг 7.7 хувиар биелүүлээд буй гэнэ. Жуулчдыг улсаар нь ангилбал Орос, Хятад, Өмнөд Солонгосынх эхний гурван байрыг эзэлж байна. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд ирсэн нийт аялагчийн 49.4 хувь нь орос, 18.3 нь хятад, 11.9 нь солонгос иргэд аж. Зорчигчдын 38.1 хувь нь агаарын тээврээр, 61.9 хувь нь авто болон төмөр замаар манай улсад иржээ.
2023-06-22
Улаанчулуут орчмын 3700 гаруй хүүхдэд тоглоомын талбай алга
Хүүхдийн тоглоомын талбай нийслэлд хэд байдаг вэ, хүрэлцээтэй юү, стандартын шаардлага хангасан уу, чөлөөтэй гүйж, харайх орон зай бий юү. Энэ асуултад хариулт хайлаа. Нийслэлийн ИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор баталсан Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлагад тусгаснаар олноороо суудаг савлуур болон хоёр талдаа бэхэлгээгүй авирдаг олс зэргийг хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй гэж үзэн, суурилуулахыг хориглодог аж.
2023-06-22
Түгжрэлд “хий эргэсэн” сайд
...Хэрэв ямар ч хамаагүй, аль ч салбарын компанид түгжрэлийг бууруулах ажлыг даалгаад, шийдүүлчихдэг юм бол “түгжрэл”-ийн сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж гэж байх шаардлага ч алга...
2023-06-22
НИТХ Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжлээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан.
2023-06-21
Оюутан цагдаа нар ажиллаж эхэллээ
Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын нэг нь “Миний хувьд зөвхөн түр ажил эрхлэхээс гадна жуулчидтай харилцан гадаад хэлний мэдлэгээ бататгах, ярианы чадвараа хөгжүүлэх боломжтой гэж харж байна” гэлээ. Тэд хөл хөдөлгөөн ихтэй, хотын төв хэсгүүдээр өдрийн найман цагаар ажиллах ба цаг тутам 5000 төгрөгийн урамшуулал авах ажээ. Тус хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ.
2023-06-21
Нийтийн тээвэрт 90 хувийн парк шинэчлэл хийнэ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. 2023 онд багтаан парк шинэчлэлийг 90 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
2023-06-21