НИТХ-ын 2022 оны 116 дугаар тогтоолоор нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа. Үүнд, Барилга байгууламжийн чиглэлээр 63.69 га, Дэд төвүүдийн хүрээнд 236.8 га, Инженерийн шугам сүлжээний 16.16 га, Авто зам, замын байгууламжийн 172.99 га газар чөлөөлөхөөр тусгасан байна. Эдгээр ажлыг бүтээн байгуулалтын төсөв батлагдсан байдал, хэрэгцээ, шаардлага зэргээр эрэмбэлэн, газар чөлөөлөлтийг хийж эхэлжээ. Гэхдээ газар чөлөөлөх нөхөн олговрын хөрөнгө 2023 онд батлагдаагүйгээс үүдэн газар чөлөөлөхөд хүндрэл гарч, өмнөх оноос он дамжин үлдсэн мөнгийг зарцуулж байна. Тиймээс нөхөн олговорт хөрөнгө шаардлагатай учраас газар чөлөөлөх нөхөн олговорт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг судлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.