Үндэсний их баяр наадам үзэх хүсэлтэй гадаад жуулчдын тасалбар захиалга, суудал хуваарилалтыг одоо хүртэл тодорхой болгохгүй байгаад аялал жуулчлалын салбарынхан шүүмжлэлтэй хандаж, холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн юм. Тэгвэл нийслэлийн Аялал жуулчлалын газар info@tourism.ub.gov цахим хуудас болон Бичиг хэргийн хэлтсээрээ дамжуулан уржигдраас захиалгын хүсэлт авч эхэлжээ. Аялал жуулчлалын байгууллагууд энэ сарын 30-ны дотор хүсэлтээ илгээх боломжтой гэнэ.
Бэлтгэсэн: Н.Мишээл