Дэлхийн улс орнуудын статистик мэдээллийг боловсруулдаг “World of statistics” байгууллага Монголын нийслэлийг хамгийн их бохирдолтой хотуудын тоонд оруулжээ. Тодруулбал, тус байгууллага нийт 247 хотыг агаар, ус, хөрс, орчны бохирдлоор нь үнэлээд Улаанбаатарыг дөрөвдүгээрт эрэмбэлсэн байна. Эхний гурван байрт Фаридабад, Тетово, Катманду жагссан бол удаахад нь Бейрут, Сан Бернардо, Дака, Нойда, ХоШиМин, Газиабад оржээ. Хамгийн их бохирдолтой 10 хотын ес нь Азийнх бол гурав нь Энэтхэгийнх байна. Харин нийт хотуудаас хамгийн бохирдол багатайд Финландын нийслэл Хельсинки жагссан аж.
Бэлтгэсэн: Д.Хүслэн