Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. 2023 онд багтаан парк шинэчлэлийг 90 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Мөн БНСУ-д үйлдвэрлэсэн “Евро 5” стандартын 600, дунд оврын 50, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан 150 автобус арваннэгдүгээр сараас нийтийн тээвэрт үйлчилнэ. Харин БНСУ-д үйлдвэрлэсэн 20 цахилгаан автобус долоодугаар сарын эхээр орж ирэх юм.
Нийслэлд авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд 442,477 ширхэг цахим гэрчилгээг суурилуулах ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. Түүнчлэн нийтийн тээврийн 600 автобусанд туршилтаар суурилуулаад байна. Ирэх долоодугаар сарын 5-н гэхэд эхний 50 мянган тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг оруулж ирэх бөгөөд 100 цэгээр дамжуулан суурилуулах юм.