2023 он гарснаас хойш Монголд 223 680 жуулчин иржээ. Энэньөдөрт дунджаар 1242 жуулчин ирсэн гэсэн үг аж. Манай улс 2023 онд нэг сая, аялал жуулчлалын улирлын эхлэл болсон зургадугаар сард 125, 6-9 дүгээр сард 550 мянган жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн. Тэгвэл одоогоор жилийнхээ төлөвлөгөөг 22.3, зургадугаар сарынхыг 34.2, жуулчны улирлынхыг 7.7 хувиар биелүүлээд буй гэнэ. Жуулчдыг улсаар нь ангилбал Орос, Хятад, Өмнөд Солонгосынх эхний гурван байрыг эзэлж байна. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд ирсэн нийт аялагчийн 49.4 хувь нь орос, 18.3 нь хятад, 11.9 нь солонгос иргэд аж. Зорчигчдын 38.1 хувь нь агаарын тээврээр, 61.9 хувь нь авто болон төмөр замаар манай улсад иржээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл