Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагааг “ЭВ МӨНХИЙН ТУСГААР МОНГОЛ” нэрийн дор зохион байгуулна. Эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол оршихыг бэлгэдэж ийнхүү нэрлэжээ. Монголчуудын үнэт өв, түүх, соёл, нэгдмэл оюун санаа, хүн байгалийн хүйн холбоо, эв нэгдлийг орчин цагийн урлагийн олон хэлбэрүүдээр дамжуулан нийт зургаан бүлгийн хүрээнд бүтээлчээр илэрхийлэхээр төлөвлөсөн. Мэргэжлийн урлагийн бүхий л төрлүүдэд инновацийг шингээн бүх насны үзэгч, наадамчдад хүртээмжтэй, шинэлэг хэлбэрээр найруулахаар зорьж байна.
"Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохиомжилж буй нээлт, хаалтын ёслолын тоглолтод мэргэжлийн урлагийн байгууллагууд болон хувийн хэвшлүүд хамтран ажиллаж байна. Дурдвал:
- Улсын драмын эрдмийн театр
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
- Үндэсний урлагийн их театр
- Хүүхэлдэйн театр
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга
- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга
- Зэвсэгт хүчний жанжин штаб
- Сүлд чуулга
- Соёл Урлагийн Их Сургууль
- Монгол Улсын Консерватив
- Улаанбаатар Театр
- Монголын Хүүхдийн Ордон
- Монгол Улсын филармони
- СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
- Соёмбо чуулга
- Түмэн эх чуулга
- Монголын үндэсний морьт харвааны холбоо
- Монголиа интертэйнмент
- Эпик интертэйнмент
- Монгол донж
- Номад Монголиа
- Хос уянга
- Хатан Туул
- Монголын уран нугарагчдын холбоо зэрэг 1,500 орчим уран бүтээлч, хамтарсан баг бэлтгэл ажлаа эхлүүлжээ.
Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ын Eрөнхий найруулагчаар Н.Жанцанноров, Ерөнхий продюсерээр Ж.Дамдинцэрэн, Уран сайхны удирдагчаар Г.Цоггэрэл, Ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар, Ерөнхий зураачаар С.Чулуунбаатар, Ерөнхий бүжиг дэглээч, найруулагчаар Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, Хөгжмийн найруулагчаар Б.Алтанхуяг, дүрс бичлэгийн продюсерээр А.Бүрэнбаатар нар ажиллаж байна.