“Түгжрэлд нөлөөлдөг 8-9 цэг байна”
Сар хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхэлж, замын түгжрэл ихэснэ. Үүнтэй холбоотойгоор “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай хуралдааны үеэр танилцуулсан байна. Тус төвийн захирал С.Адъяасүрэн “Бүртгэлийн камерт өнгөрсөн долоо хоногт хамгийн цөөндөө 336 000 гаруй, ихдээ 478 000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэгдлээ.
2023-08-02
Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас тус хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ. “Шинэ Хархорум нь соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байна” гэж үзэл баримтлалд тусгасан аж. Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах эл хотыг ойролцоогоор 500 000 хүн амтай байхаар төлөвлөжээ.
2023-08-02
М.Мөнхгэрэл: Ундны усны шинжилгээний дүнд эерэг сорьц илрээгүй
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хүн амын дунд гэдэсний халдварт өвчин дэгдэх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөрсний бохирдлын түвшин, цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинг тогтоохоор лабораторийн шинжилгээ хийсэн.
2023-08-01
Бүх төрлийн тээврээр давхардсан тоогоор 69.9 сая хүн зорчсон байна
Зам, тээврийн салбарын статистикийг энэ оны эхний хагас жилийн байдлаар гаргаснаа салбарын яамнаас өчигдөр танилцууллаа. Агаарын тээврээр дээрх хугацаанд 708 350 зорчигч тээвэрлэсэн нь 2022 оны мөн үеийнхээс 384 880-ар өссөн дүн аж. Түүнчлэн эхний хагас жилд агаарын тээврийн 8020 нислэг гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2405 буюу 42 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Үүнээс олон улсын нислэг 3905-ыг гүйцэтгэсэн нь 2022 оныхоос 55.5, орон нутгийн 4115 нислэг гүйцэтгэсэн нь 5.8 хувиар илүү дүн болжээ.
2023-08-01
Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодод хуванцар сав хүлээн авах нь
Баруунтуруун, Эмээлт, Түргэний гүүр, Налайх-Тэрэлжийн шалган нэвтрүүлэх товчоонд энэ сарыг дуустал ундаа, усны хуванцар савыг иргэдээс хүлээн авна. Хуванцар дахин боловсруулах Ти Эм Эл үйлдвэрийн хэн уг ажлыг зохион байгуулах аж. Тус компанийнхан “Бид өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд аялагч иргэдээс хуванцар савыг нь туршилтын шугамаар авна. Энэ жилээс орон сууцын СӨХ-той хамтран хүмүүсээс хуванцар сав цуглуулах боломжийг судалсан. Хэрэв энэ удаагийн ажил үр дүнд хүрвэл цаашид өргөн хүрээнд, тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй” гэлээ.
2023-08-01
Зам засварын ажил хариуцдаг “толгой”-нуудын тоог цөөлөх сөн
Нийслэлд зун бүр зам засаж байна хэмээн энд тэнд ундуй сундуй байдал үүсгэдэг. Ингэж замын хөдөлгөөн хааж, түгжрэл нэмэх ёстой юу гэдгийг хотын удирдлагуудаас асууя. Дахин хэлэхэд зун бүр шүү. Сүүлдээ жил бүр зам засварт хөрөнгө төсөвлүүлэх сонирхол хэн нэгэнд, эсвэл хэсэг бүлэг хүнд байна уу гэж бодоход хүрч буй юм. Энэ асуултыг нийслэлийн Замын хөгжлийн газрынханд тавихад, хариулсан мэргэжилтэн нь гайхсан шинжтэй “Төлөвлөсний дагуу засаж байгаа шүү дээ” гэв.
2023-08-01
Гал түймрийн тархалтыг зогсоолоо
ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 50х70 хэмжээтэй хөөсөнцрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байсан
2023-08-01