Улаанбаатар хотын төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлын нэг нь нутаг дэвсгэрээ тэлж хөгжих юм. Хүн амын төвлөрлийг ухаалгаар зохицуулахад хөгжлийг бүс нутгийн түвшинд авч үзэх нь чухлыг уулзалтын үеэр онцолж байв.
Улаанбаатар хотын ерөнхий архитектор асан, гавьяат барилгачин, зөвлөх архитектор Я.Шархүү "Миний тооцоолсноор 2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.2 сая орчимд хүрнэ. Тэгэхээр хот цаашид нутаг дэвсгэрээ тэлж хөгжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төвөөсөө 50-150 км зайтай тэлж хөгжих учиртай. Ингэхийн тулд хөгжлөө зөвхөн хотын бус, Төв аймгийн хэмжээнд төлөвлөж, том зургаар харах хэрэгтэй байна. Нөгөө талаас хотыг тэлээд, хөгжүүлээд хүн амын төвлөрлийг шийдэхгүй. Хүний хөгжлийн индекс, амьдралын чанарыг бусад аймагт ч дээшлүүлж байж төвлөрөл саарна хэмээлээ. Түүнээс гадна төвлөрлийг дагасан эрсдэлийг бууруулахад анхаарах нь чухлыг судлаачид онцолж байв. Тухайлбал, хүн амаа гал түймэр, үерийн гамшгаас хамгаалахын тулд стандарт норм, хууль журмын хэрэгжилтэд хатуу хяналт тавих, эрсдэлээс сэргийлэх нөөц бүрдүүлэх шаардлагатай байна" гэв.