Улаанбаатар хотын хэмжээнд 19 байршилд дулааны 28 км урт шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж байна. Үүнээс Бага тойруугийн нийт 2600 метр шугам сүлжээг иж бүрэн сольж байгаа юм. Шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа газар дээр нь ажиллав. Бага тойруу дахь магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүр хүртэлх 1.1 км шугамыг “Есөн талст оргил констракшн” ХХК, Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс МУБИС-ийн уулзвар хүртэлх 1.3 км шугамыг “Хангилцаг” ХХК гүйцэтгэж байгаа. Харин Цэцэг төвийн баруун хойноос Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх 274 метр шугамыг "Хэмжил зүй" ХХК өргөтгөн шинэчилж байна.
“Шугам өргөтгөн шинэчлэх ажил 90 орчим хувьтай, нөхөн сэргээлтийн ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна. График хугацаагаараа наймдугаар сарын 5-нд ажлаа дуусгаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг халуун устай холбоно. Дээрх шугам, сүлжээ 30 жилийн насжилттай шинэчлээд авчихвал 25-30 жил хэрэглээний халуун усаар таслахгүй байх нөхцөл бүрдэх юм. Бага тойруу орчимд 700 гаруй аж ахуйн нэгж, СӨХ, контор, айл өрхүүд бий.