Баруунтуруун, Эмээлт, Түргэний гүүр, Налайх-Тэрэлжийн шалган нэвтрүүлэх товчоонд энэ сарыг дуустал ундаа, усны хуванцар савыг иргэдээс хүлээн авна. Хуванцар дахин боловсруулах Ти Эм Эл үйлдвэрийн хэн уг ажлыг зохион байгуулах аж. Тус компанийнхан “Бид өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд аялагч иргэдээс хуванцар савыг нь туршилтын шугамаар авна. Энэ жилээс орон сууцын СӨХ-той хамтран хүмүүсээс хуванцар сав цуглуулах боломжийг судалсан. Хэрэв энэ удаагийн ажил үр дүнд хүрвэл цаашид өргөн хүрээнд, тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй” гэлээ.
Бэлтгэсэн: Д.Хүслэн