Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна
Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
2024-01-29
Цагаан сарын бэлтгэлээ хэрхэн хангах вэ
Сар шинийн баяр хаяанд ирсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэд хэдэн байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тухайлбал, Тусгаар тогтнолын талбайд “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа явуулж буйг бид өмнө нь мэдээлсэн. Эл арга хэмжээ ирэх сарын 5 хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл өөр хаана, ямар онцлогтой үзэсгэлэн болж буйг хүргэе
2024-01-26
Агаарын бохирдлыг буруулах ажлын үр дүнг гуравдугаар сард үнэлнэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл (3 дугаар үе шат)-ийн хүрээнд Цаг уур орчны шинжилгээний газар, Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори, Жайка хамтын ажиллагааны төслийн баг хамтран хэрэгжүүлсэн буй PMF-ийн дүнд тулгуурлан конденсацлагдсан тоосонцрыг тусгасан РМ10 тархалтын загварчлалыг боловсруулах, үр дүнг хэлэлцэх хурал боллоо.
2024-01-26
“ДЦС-4”-ийн ажилчид өөрсдөө тоноглолоо үйлдвэрлэж байна
“ДЦС-4” 1400 гаруй ажиллагсадтай бөгөөд инженер, техникийн 298 ажилтантай аж. Үүнээс 60 орчим хувийг нь 35-45 насныхан эзэлж буй гэнэ. Гэвч 2022 оноос хойш мэргэжилтнүүд ажлаас гарах нь нэмэгджээ. Энэ нь боловсон хүчний хомсдолд орох аюул учруулж болзошгүйг ЭХЯ-наас мэдээлэв. Тэнд 30 гаруй жил ажилласан ахмад мэргэжилтнүүд тэтгэвэртээ гарахад 35-45 насныхан үргэлжлүүлэн ажиллаж, дараа үеийн залуустаа ажлаа хүлээлгэн өгөх үүрэг хүлээх учиртай. Гэвч ийм нөхцөл үүсээд байгааг “ДЦС-4”-ийн инженер Д.Тулга хэлжээ
2024-01-26
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг түр хойшлуулжээ
Өнөөдөр зохион байгуулахаар товлосон нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг түр хойшлуулахаар болжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан ослын хор уршгийг арилгах, тусламж үзүүлэх, сэргээн босгох ажлыг нийслэлийн Онцгой комисс болон нутгийн захиргааны холбогдох байгууллагууд зохион байгуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй тул ийнхүү шийдвэрлэснийг ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжид дурдсан байна
2024-01-25
Улаанбаатарын өвлийн наадам зохион байгуулна
Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам” үйл ажиллагааг нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын бааз болон “Цонжин болдог”-т байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
2024-01-22