Нэг газраас нөгөөд, хаалганаас хаалганы хооронд канондсон бичиг, баримт зөөдөг байсныг цахимжуулжээ. Төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж, байгууллагын дотоод удирдлага, хяналтын тогтолцоог цогцоор нь цахимжуулсан энэхүү “Эйбл” (Able) системийг монгол залуус ур ухаан, авьяас чадвараа шингээн зохион бүтээсэн гэнэ. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд тэд системээ тасралтгүй хөгжүүлсний үр дүнд эдүгээ аж ахуйн нэгж, байгууллагууд дотоод дахь цаасан хувилбар бүхий ажил, үйлчилгээгээ "Албан бичиг", “Захиалга”, "Цаг бүртгэл", "Хүний нөөц", “Өргөдөл, гомдол”, “Гэрээний бүртгэл”, "Хурал", “Тушаал, шийдвэр” зэрэг 40 гаруй арга, хэлбэрээр цахимаар удирдан явуулж, ажлаа төлөвлөдөг болсон байна.
Тус системийг төр хувийн хэвшлийн 800 гаруй байгууллага дотоод сүлжээндээ ашигладаг болжээ. Энэ онд дээрх программуудынхаа шинэ хувилбарыг хөгжүүлж, улмаар Дундад Азийн орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр зорин ажиллаж буй гэнэ. Ингэснээр монгол залуусын хөгжүүлсэн дотоод удирдлагын программыг олон улсад өргөнөөр ашиглах боломжийг нээж буй аж.