Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам” үйл ажиллагааг нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын бааз болон “Цонжин болдог”-т байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Монголын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ өнгөрүүлэхэд дээрх үйл ажиллагаа чиглэгдэж байна.
Наадмын үеэр:
- Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
- Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
- Снөүбоардын тэмцээн
- Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
- Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
- Снөүбоардын тэмцээн
- Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
- Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээнийг зохион байгуулна.
Мөн дараах үзүүлбэр, үйлчилгээг толилуулна. Үүнд:
- Шүхрийн үзүүлбэр
- Шувуулахуйн үзүүлбэр
- Снөүбоардын үзүүлэх тоглолт
- Нохой чарганы үйлчилгээ
- Хоол ундны үйлчилгээ
- Цана, чарганы үйлчилгээ үзүүлнэ.
Улаанбаатарын өвлийн наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчид оролцохоос гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгур, ОХУ-ын Буриадаас гэх мэт Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин оролцоно.